“4 жилд нэг тохиодог 29-ний өдөр хүн бүрт 50,000 төгрөг бэлэглэнэ” гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #891

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

4 жилд нэг тохиодог 29-ны өдөр баярлалаа гэж хэлсэн хүн бүрт 50,000 төгрөг бэлэглэнэ гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шагнал өгнө, азтан тодруулна азтан болохын тулд лайк дараарай гэх агуулга бүхий постуудтай таарвал хамгийн түрүүнд тухайн хаягаас өөр ижил утга агуулгатай пост оруулсан эсэхийг фейсбүүкээр хайж үзэх нь зүйтэй. Мөн мэдээллийг түгээж буй хаяг руу орж, ямар төрлийн пост оруулдаг, өөрийн мэдээллийг нээлттэй хуваалцсан эсэх, өмнөх постуудын азтан нь тодорсон эсэхийг нягталж үзээрэй.

2024 оны хоёрлугаар сарын 29-ны өдөр Ebarimt Буцаан Олголт гэх бүлгэмд Админ П. Гэх хаягаас “4жилд нэг болдог 29ны өдөр баярлалаа гэж бичсэн бүх сайхандаа 50к шилжүүлэе Sale online shop👍 Miki shop 👍дараарай” гэх постыг оруулжээ. Тус мэдээлэл нь нийт 1,300 гаруй реакц, 2,000 гаруй сэтгэгдэл авч 56 удаа цааш түгээгдсэн байна. 

FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ

 Хаяг шалгах нь 

Тус хаяг нь өөрийн нүүр зурагтаа интернэтэд түгээмэл байдаг зургийг ашигласан бөгөөд хаягийг шалгахад Улаанбаатарт амьдардаг гэхээс өөр өөрийн товч танилцуулга мэдээллийг огт оруулаагүй, нүүр зургаа хамгийн сүүлд 2021 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр шинэчилсэн байна. Найзуудын мэдээлэл нууцлалтайгаас гадна олон нийтэд нээлттэй пост оруулаагүй байна. 

“Ebarimt Буцаан Олголт” бүлгэмд олон удаагийн давтамжтайгаар  “Лайк дарсан хүмүүст бараа бэлэглэнэ”, “Турк улсаас бэлэг ирлээ, азтан шалгаруулна”, “ лайк тарсан тохиолдолд азтан шалгаруулж 50к өгнө” гэх мэт агуулгатай постуудыг оруулсан байна. Гэвч эдгээр постуудад дурдсан бэлэг бараа болон мөнгийг авсан, азтанаа тодруулсан  мэдээлэл, пост огт байхгүй.

Шалгаж буй мэдээлэл лайк даруулахыг хүссэн “Sale online shop” гэх хуудас нь 2020 оны тавдугаар сарын 01-ны өдөр нээгдсэн бөгөөд 2021 оны долоодугаар сарын 17ны өдрөөс хойш идэвхгүй байж байгаад 2024 оны хоёрдугаар сарын 29-ны өдөр нүүр зургаа шинэчилсэн байна. Нийт 3,200 гаруй дагагчтай бол “Miki shop” гэх хуудас нь 623 дагагчтай байна.  “Miki shop” гэх хуудас нь 2023 оны нэгдүгээр сарын 1-ны өдөр нээгдсэн ба нүүр зургаас өөр зураг оруулсан огт оруулаагүй, танилцуулга хэсгийг бөглөөгүй байна. 

Мөн “Ebarimt Буцаан Олголт” бүлгэмд “Гэнэт азтан болвол битгий гайхаараа админ идэвхтэй гишүүдээ азтан болгоноо Болзол: Доорх бичлэгт дараад л болоо Buugii online store 👍 лайк” гэх мэдээллийг түгээсэн байна. 

Админ П. Гэх хаяг нь хандалт авах зорилгоор мөнгө өгнө, азтан тодруулна гэх агуулга бүхий пост оруулдаг болохыг дээрх зургуудаас харж болох юм. 

Иймд шагнал өгнө, азтан тодруулна азтан болохын тулд лайк дараарай гэх агуулга бүхий постуудтай таарвал хамгийн түрүүнд тухайн хаягаас өөр ижил утга агуулгатай пост оруулсан эсэхийг фейсбүүкээр хайж үзэх нь зүйтэй. Мөн мэдээллийг түгээж буй хаяг руу орж, ямар төрлийн пост оруулдаг, өөрийн мэдээллийг нээлттэй хуваалцсан эсэх, өмнөх постуудын азтан нь тодорсон эсэхийг нягталж үзээрэй. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document