2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Баяр хөөр бол сонголт” гэх фэйсбүүк хуудас “Энэ өвөл мал малчин 2 л хэцүүдэж туйлдаж байна даа…” гэсэн тайлбартай мал амьтан цасан шуурганд өртөн, цасан шуурга туулж буй хүн, малын бичлэгийг түгээжээ. Тус мэдээлэл нь 02 дугаар сарын 29-ний байдлаар 11,000 орчим реакц авч, 600 гаруй удаа цааш тархсан байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Харин цасан шуурганд зогсож буй үхэр, хурганы бичлэг нь 2021 оны 03 дугаар сарын 17-нд Өвөрмонголын өдөр тутмын мэдээллийн сувгийн Douyin хаягт нийтлэгдэж байсан ба тус бичлэгт Өвөрмонголын Хөлөнбуйрт хэмээн хаштаг хийн тэмдэглэсэн байна.
Бичлэгийн коммент хэсэгт энэ бичлэг ‘Малчин Даши’ (牧民达西) гэх хүний бичлэг хэмээн мэдээлж байсан ба бид бичлэгийн эх сурвалжийг тус хаягаас хайхад 03 дугаар сарын 15-нд ижил бичлэгийг анх нийтэлж байжээ.
Дүгнээд харвал бидний шалгасан цасан шуурганы бичлэг нь Монголд биш харин Шинжаан болон Өвөрмонголд 2021 он болон 2022 онд болсон үйл явдлыг эвлүүлсэн байхаар байна.