2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Ноён Админ гэх нэртэй фейсбүүк хэрэглэгч 310 мянга гаруй гишүүдтэй ХАРЬ ГАРИГ СОНИРХОГЧИД группт “Эх нарнаас энерги цэнэглэж буй эх хөлөг” гэх бичлэгийг оруулсан нь 2024 оны 2 дугаар сарын 29-ний байдлаар 595 реакц, 79 сэтгэгдэл авч, 46 мянга гаруй үзэлттэй байна.
Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бид Science Channel YouTube сувгийн бичлэг дээрх 1:06 дээр гарч байгаа нарны гэрлийн пламз дэлбэрэлтийн үйл явцтай (зураг #3) түгээсэн бичлэгийг харьцуулж үзэхийн тулд өнгийг нь өөрчилсөн.
Ингээд харьцуулан үзэхэд 2 бичлэг нэг үйл явцыг өөр өөр өнцгөөс харуулсан нь харагдаж байна. Бичлэгт нарны соронзон орон болон түүн дээрх гэрлийн плазм дэлбэрэлтүүд хэрхэн явагддаг талаар товч тайлбарлажээ.
Science Channel нь Warner Bros. Discovery-гийн инженер, үйлдвэрлэл, технологи, сансар зэргийг судалдаг Science Channel телевизийн сувгийн албан ёсны YouTube суваг юм.
Статистик, датагаар мэргэшсэн Statista-гаас гаргасан хамгийн өндөр хэмд хайлдаг элементүүд гэсэн жагсаалтыг нүүрстөрөгч, вольфрам, рениум зэрэг тэргүүлж байгаа бөгөөд эдгээр нь 3900 цельсийн хэмд бүгд хайлдаг байна. Гэтэл нарны гадаргуун хамгийн доод температур бол 5500 цельсийн хэм юм. Иймд хүн төрөлхтний нээж илрүүлээгүй материал, элементээс бүрдсэн сансрын хөлөг биш л бол нартай дөхөж очих боломжгүй буюу тухайн сансрын хөлөг шууд хайлах билээ.
Эндээс дүгнэвэл нарны гэрлийн плазм дэлбэрэлтийг “сансрын хөлөг нарнаас энергиэ авч байна” хэмээн төөрөгдүүлэх зорилготой байж болзошгүй байна.
Иймд аливаа шинжлэх ухааны бичлэгтэй мэдээ, мэдээлэл авахдаа мэргэжлийн чиглэлээрээ дагнасан вэбсайт, YouTube суваг зэрэгтэй давхар харьцуулж харж байхыг зөвлөж байна.