“Махны үйлдвэрээс Монгол руу зугтаж буй морьд” гэх бичлэг төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #876

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

БНХАУ-ын махны үйлдвэрээс алдарсан морь Монголыг зорьж байна гэх агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Бичлэгт давхиж буй морьд махны үйлдвэрээс зугтаж Монгол руу явж байгаа гэх баримт байхгүй бөгөөд тус байршлаас хамгийн ойрхон морь байж болох газар нь  нь 4.5 км зайд байрлах морин уралдааны талбай байна. Мөн морьд цулбуураа чирээд давхиж байгаа нь нядалгааны газраас гэхээсээ илүүтэй уналгаар ашигладаг байх магадлалтай. Бичлэгийг анх түгээсэн weibo дахь хаяг нь “Хурд нь 70 миль! Эндхийн зам дээр үнэхээр морьд байдаг” гэсэн тайлбартай оруулжээ.

2024 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Tumniimedee.mn хуудаснаас “БНХАУ-ын махны үйлдвэрээс алдарсан морьд хилийн зүг гүйж явна Сайхан хүлгүүд минь эх орондоо сайхан заавал хүрээрэй” тайлбартайгаар морины давхиж буй бичлэгийг нийтэлжээ. Тус бичлэг нь нийт 118 реакц авч, 2,100 гаруй хэрэглэгч үзжээ. 

FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ

Шалгаж буй бичлэгийн хэсгийг Google хайлтын системд зургаар хайхад 交通事儿 гэх weibo (Хятадын блог вэбсайт) хаягт “Хурд нь 70 миль! Эндхийн зам дээр үнэхээр морьд байдаг” (速度70迈!这里的马路真有马呀) гэх тайлбартайгаар хоёрдугаар сарын 19-ны өдөр нийтлэгджээ. Хятадын блог вэбсайтад нийтлэгдсэн байсан учир бид үргэлжлүүлэн  Douyin (Хятад TikTok хувилбар)-аас “Зам дээр давхиж буй хоёр морь” агуулгаар хайхад бидний шалгаж буй бичлэгийг 河南urbanchannel , Pentium Fusion Media зэрэг хаягууд нийтэлсэн бөгөөд бичлэгт гарч буй Өвөр Монголын Ордос хот болон бичлэгийг нийтэлсэн эх сурвалжийг дурджээ. 

Хятадын блог вэбсайтад нийтлэгдсэн байсан учир бид үргэлжлүүлэн  Douyin (Хятад TikTok хувилбар)-аас “Зам дээр давхиж буй хоёр морь” агуулгаар хайхад бидний шалгаж буй бичлэгийг 河南urbanchannel , Pentium Fusion Media зэрэг хаягууд нийтэлсэн бөгөөд бичлэгт гарч буй Өвөр Монголын Ордос хот болон бичлэгийг нийтэлсэн эх сурвалжийг дурджээ. 

Дурдсан эх сурвалжийг Douyin-аас хайхад шалгаж буй бичлэгийн эх хувилбар нь Өвөр Монголд байрлалтай @无忌无忌 гэх хаягт хоёрдугаар сарын 18-ны өдөр нийтлэгдсэн байна. 

Бичлэгт гарсан хэд хэдэн таних тэмдгийн дагуу Baidu газрын зургаас хайлт хийж газар зүйн байршлыг тогтооход Ордос хотын урд зүгт байрлах “Century” гудамжинд болсон үйл явдал ажээ. 

  • Бичлэг хийгдсэн газрын ойролцоох махны үйлдвэр болон адууны жүчээ, морин уралдааны газар байгаа эсэхийг 屠宰场 (махны үйлдвэр, нядалгааны газар), 马场(морин уралдааны талбай), 种马场(үржлийн газар) зэрэг түлхүүр үгээр хайхад хамгийн ойр буюу 4.5 километрийн зайд морин уралдааны талбай (赛马场) байна. 
  • Монголчуудын моринд хайртай чанар болон үндэстний онцлогийг энэхүү бичлэгийн хандалт болон сэтгэгдэл хэсгээс харж болохоор байна. Хандалт цуглуулах, олон нийтийн анхаарлыг өөр зүгт чиглүүлэх, илүү чухал зүйлийг сошиал хаягт нь харагдуулахгүй байх зэрэг зорилгоор төөрөгдүүлсэн мэдээлэл түгээх ажиллагаа явуулдаг тул энэ мэт эргэлзээтэй мэдээллийг идэвхжүүлэхээс татгалзаж байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document