2024 оны 02 дугаар сарын 15-нд “Хошин урлагаас төрсөн тоймгүй олон гавъяаттай хэрнээ Монгол Улс түүхэндээ ганцхан Сувилагчид гавъяат өгчээ!” гэх постыг оруулж, өндөр хандалт аваад байна. /энд, энд/
- Олон нийтийн сэтгэл зүйг үймүүлэх санаархалтай мэдээллийг ихэвчлэн зорилготой түгээдэг тул анхан шатны аргаар бодит мэдээллийг олоорой.
Мэдээлэлд дурдсан “Монгол Улс түүхэндээ ганцхан сувилагчид гавъяат өгчээ” гэх агуулгатай холбоотой түлхүүр үгээр Google-д хайлт хийж үзээрэй. Гарч ирсэн илэрц дунд 2021 онд “…5 сувилагч гавьяат цол хүртлээ”, 2023 онд “…3 сувилагч гавьяат цол хүртлээ” гэх мэдээллүүд үргэлжилж байна. Мөн зөвхөн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн вэбсайтад тус эмнэлгээс 3 сувилагч гавьяат цол авсан мэдээ байна.
Эдгээр нь “Монгол Улс түүхэндээ ганцхан сувилагчид гавьяат өгсөн” гэх мэдээлэл худал болохыг харуулж байна.