Цагдаагийн хэлтэст хулгай орсон гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #863

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

СХД-ийн цагдаагийн хэлтэст хулгай оржээ гэх мэдээлэл түгээсэн.

Баримт шалгалтын үр дүн

2022 онд ашиглагдахаа больсон цагдаагийн хэсгийн байрын цонхыг хагалсан хэрэг гарч байсан талаар ЦЕГ-ын ХМТ-өөс залруулжээ.

2024 оны 02 дугаар сарын 15-нд СХД-ийн цагдаагийн хэлтэст хулгай оржээ” гэх гарчигтай мэдээлэл цацагдсан. /энд, энд бас энд/

Уг мэдээлэлд ашигласан зураг нь 2022 оны 08 дугаар сарын 22-нд Нэгүүн.мн сайтын хийж байсан бичлэгийн хэсэг байна.

02 дугаар сарын 15-ны 19:54 цагт ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн албан ёсны пэйжид дээрх мэдээлэлтэй холбоотой залруулга гаргажээ.

Уг залруулгад “... хоёр жилийн өмнө буюу 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр СХД-ийн 18 дугаар хороонд байрлах тус дүүргийн цагдаагийн газрын харьяалалд өмнө нь байсан, татан буугдсан, эзэнгүй “Дэд хэсэг”-ийн байрны цонхыг иргэн С, Т нар нь хагалсан болохыг тухайн үед нь олж тогтоож, хариуцлага тооцон шийдвэрлэж байжээ. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын албаны байранд хулгай ороогүй, энэ нь худал мэдээлэл болохыг үүгээр залруулж байна” гэсэн байна.

Уг мэдээллийн дагуу ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригоос тодрууллаа.

  • “ЦЕГ-ын залруулгад дурдсан дэд хэсгийн байр гэдэг маань 5 шар орчимд байрлалтай, 2-3 хүн ажилладаг байсан кубон маягийн цагдаагийн байрыг хэлж байгаа юм. Хоёр жил гаруйн өмнө цагдаагийн байгууллагын нөөцийг зохистой ашиглах зорилгоор зардал их, үр ашиг бага газруудаа татан буулгахад ойролцоо байрлалтай ийм жижиг байруудыг хаасны нэг нь дээр дурдсан “дэд хэсгийн байр” юм. Энэ татан буугдсан байрын цонхыг хагалсан хэрэг 2022 онд гарч байсныг тухайн үед мэдээлсэн. Харин одоо үүнийг дахин сэргээж, түгээж байна” гэсэн юм.

Б.Батзориг хурандаагийн өгсөн мэдээллийн дагуу Google map дээрээс байршлыг хайхад СХД-ийн 18-р хороо, 12-р дунд сургуулийн урд 5 шар цагдаагийн хэсэг гэх байр байжээ. /2008 оны зураг/

Тус хорооны ажилтнаас тодруулахад одоо ийм цагдаагийн хэсэг ажилладаггүй гэлээ.

  • Хуучирсан мэдээллийг дахин түгээх нь хандалт авах, олон нийтийг төөрөгдүүлэх, өөр чухал мэдээллээс холдуулах, эсвэл араас нь түгээх гэж буй мэдээллийнхээ “суурийг бэлдэх” гэх мэт олон янзын зорилгоор идэвхжүүлдэг үйлдэл тул авч буй мэдээлэлдээ хэрсүү хандаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document