Хятад дахь нэгэн агуйд судалгаа хийж байсан хүмүүс үл мэдэгдэх амьтныг олсон тухай бичлэг нийтлэгдэн өндөр хандалт авсан байна. Бичлэгийг нийтэлсэн “Jackpot Mind” гэх фэйсбүүк хуудас бичлэгийн тайлбарт агуйн газарт нэг төрлийн хэвлээр явагч амьтныг “Нөгөө домгийн луу энэ тэр биш үү. Манай улсаас 1940 он хавьцаа олдсон үл мэдэгдэх амьтны яс олдворыг орос улсын хэсэг эрдэмтэд маш өндөр нууцалж авч явсан гэсэн цуу яриа байдаг.” хэмээн тайлбарласан байна. Түүнчлэн бичлэгийн нүүр хэсэгт “Хятад улсын нэг агуйд судалгаа хийж байсан хүмүүсийн сүүлчийн бичлэг…” хэмээн тайлбар нэмсэн байна.
Бид үл мэдэх амьтан олсон гэх бичлэгийн эх хувилбарыг олсон бөгөөд бичлэг дэх амьтан нь ямар нэг үл мэдэх амьтан биш компьютер графикаар бүтээсэн амьтны дүрс юм.
FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Үл мэдэх амьтны бичлэгийн эх хувилбар нь Эрвин Саундэрс (Erwin Saunders) гэх компьютер графикаар үлгэр, домгийн амьтдын бичлэг бүтээгчийн Youtube хуудаст 2021 оны 08 дугаар сарын 21-нд нийтлэгдэж байжээ.
Дээрх бичлэгийн сүүл хэсэгт (13:49 дэх секунд) нөгөөх үл мэдэгдэх амьтан гарч ирж байгааг харж болох ба доорх харьцуулалтаас ижил амьтан бичигдсэн болохыг харж болохоор байна.
Эрвин Саундерс Британий арлуудад дээрх амьтнаас гадна өөр домгийн амьтдын бичлэгийг нийтэлдэг байна.
Дүгнээд хэлбэл Хятад дахь агуйд ямар нэг домгийн луу бичлэгт үлдсэн бус харин компьютер графикаар бүтээсэн амьтдыг байгальд хийсэн бичлэгтээ нэмдэг болохыг харж болохоор байна.