Шинэ төрлийн махчин загас Хяргас нуураас олдсон гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #858

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Эрдэмтэд шинэ төрлийн махчин загас Хяргас нуураас олж “Killer Mongolia” хэмээн нэрлэжээ гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Бичлэгт гарсан загас нь цэнгэг усан дахь дэлхийн хамгийн том загаснуудын нэгд тооцогддог Арапайма загас бөгөөд Монголд байдаггүй.

2024 оны 01-р сарын 31-ны өдөр Хэрэгцээт бараатай дэлгүүр гэх хуудсанд “Эрдэмтэд шинэ төрлийн махчин загас Хяргас нуураас олжээ. “Killer Mongolia” гэх нэр өгсөн гэнэ” гэх тексттэй богино бичлэгийг оруулжээ. Тус бичлэг нь 02 дугаар сарын 09-ний байдлаар нийт 4,300 гаруй реакц, 385 сэтгэгдэл авч 459 удаа цааш түгээгдсэн байна.

Бид бичлэгийн эх хувилбар нь хятадын видео бичлэг түгээдэг Xigua платформ дээр Загасчин Ли босс гэх хаягаас 2024 оны 01-р сарын 3-нд нийтлэгдэж байсныг тогтоосон ба энэ хаягийг хөтлөгч Хятадын Шаньдун мужид загас үржүүлгийн газар ажлуулдаг болохыг нүүр хуудсаас нь харж болохоор байна.

Бичлэгийн эх хувилбарт гарч буй загас нь Арапайма гэх загас бөгөөд Өмнөд Америкийн Амазон мөрөнд амьдардаг ихэвчлэн 3 метр хүртэл өсдөг том загас юм. Түүнчлэн бичлэгийн тайлбар хэсэгт #Arapaima гэсэн байсныг харж болно.

Дүгнээд хэлбэл дээрх бичлэг нь Монголд хийгдээгүй харин Хятад дахь загас үржүүлгийн газрын бичлэг юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document