2024 оны 02 дугаар сарын 05-нд “Хаан Банк: Системийн шинэчлэл хийгдсэн тул мэдээллээ шинэчилнэ үү” гэсэн мессеж ирж байна, ийм мессеж ирвэл орж болохгүй шүү хэмээн сэрэмжлүүлсэн мэдээлэл фэйсбүүкт нийтлэгдэн өндөр хандалт аваад байна (энд бас энд).
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бид дээрх мессеж болон холбоосыг Хаан Банкнаас албан ёсны эсэх талаар мэйлээр тодруулахад “Энэ нь Банкнаас илгээсэн мэдээлэл биш тул та бүхэн цахим залилангаас урьдчилан сэргийлэн холбоос дээр дарахгүй байхыг анхаарна уу” хэмээн мэдэгдсэн. Үргэлжлүүлэн Хаан Банкны албан ёсны вэбсайт www.khanbank.com мөн тус банкны үйлчилгээний нэгдсэн төвийн 1800-1977 утас, албан ёсны фэйсбүүк хаяг зэргээс мэдээлэл авахыг зөвлөж байгаагаа мэдэгдсэн.
Иймээс аливаа холбоос дээр дарж орохоосоо өмнө домэйн нэр нь албан ёсных мөн эсэхийг шалган аливаа хувийн мэдээллээ өгөхөөсөө өмнө албан ёсны холбогдох хаяг, утсаар мэдээлэл авахыг зөвлөж байна.