“Шинэ нисэх орох замд” гэх тайлбартай тээврийн хэрэгсэл мөргөж буй бичлэг Монголд биш 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #853

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Шинэ нисэх явах замд гэнээ, хэн хариуцлага хүлээх вэ энэ тохиолдолд” гэсэн тайлбартай, том оврын ачааны автомашиныг гүйцэж түрүүлэх үед мөргөлдөж буй бичлэгийг түгээгээсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Зургаар хайх энгийн аргаар бодит байдлыг нягталж, Монголд болсон үйл явдал биш болохыг мэдэж, бусдадаа хуваалцаарай.

“Шинэ нисэх явах замд гэнээ, хэн хариуцлага хүлээх вэ энэ тохиолдолд” гэсэн тайлбартай, том оврын ачааны автомашиныг гүйцэж түрүүлэх үед мөргөлдөж буй бичлэгийг түгээгээсэн байна. /энд/ Уг бичлэгийг 459 реакц, 216 сэтгэгдлээр идэвхжүүлж, 43 удаа цааш түгээсэн байна.

Зураг, бичлэгийн бодит байдлыг нягтлах аргыг мэдээд аваарай.

Бичлэгт гарч буй замын хашлага нь саарал өнгөтэй байгаа бол Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудал хүрэх замын хашлага ногоон өнгөтэй байдаг. 

Зургаар хайх арга 

Шалгаж буй бичлэгийн нэг хэсгийг screenshot хийгээд google lens хайлтын системд хайлт хийхэд Инстаграм, Тикток, X (твиттер) зэрэг олон платформуудад хуулбарлагдан түгээгдсэн олон илэрц гарч байна. Тус үйл явдал нь Монгол Улсад болоогүйг түгээгдсэн бичлэг бүрийн тайлбараас харах боломжтой.   

Зургаар хайхад гарч ирсэн илэрцүүд

Илэрцүүдээс жишээ болгож нэг рүү нь орж үзэхэд 2023 оны 12 дугаар сарын 25-нд
Paidaly нэртэй хаягаар Youtube-т оруулсан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document