Тоо таагаад “гэр бүлийн тэтгэмж” гэх зүйл авах боломжгүй 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #851

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Тоонууд дотор нуугдаж байгаа тоог таагаад гэр бүлийн тэтгэмж аваарай гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Мөнгөн тэтгэмж өгнө гэж амлаж буй хэрэглэгчийн нэрээр фейсбүүкт хайлт хийгээд тухайн хүн өөр группэд ижил пост оруулсан байна уу, хэр олон давтамжтай оруулсан байна гэдгийг харах боломжтой. Мөн хаяг руу орж танилцуулга мэдээлэл, зураг зэргээс  хуурамч хаяг, худал мэдээлэл тарааж буй эсэхийг шалгах боломжтой юм.

2024 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр “Монгол дээл Монгол Үндэстний Бахархал” бүлгэмд Rose Boco хаягаас “Тоонууд дотор нуугдаж байгаа тоог сонгосон хүмүүстээ жилийн эцсийн гэр бүлийн тэтгэмж олгож байгаа бөгөөд зөв хариултыг хувийн мессежээр бичээрэй.” гэх тайлбартай тооны зургийг хавсаргажээ. Тус мэдээлэл нь нийт 76 хандалт, 5424 сэтгэгдэл авч, 27 удаа цааш түгээгдсэн байна. 

Мөн уг хаягаас “Ebarimt.mn зөвлөгөө” группд яг ижил агуулгатай пост хийсэн нь нийт 232 сэтгэгдэл авчээ. 

FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ

Хаяг шалгах 

Rose Boco хаягийн нүүр зургийг googl reverse search хайлтын системээс шалгахад 2018 оны зургаадугаар сарын 26-ны өдөр Европын зөвлөлийн албан ёсны сайтад  “Европын Холбоо терроризмоос урьдчилан сэргийлэх тухай Европын зөвлөлийн конвенц болон түүний нэмэлт протоколыг соёрхон баталлаа” гэх гарчигтайгаар орсон мэдээний зураг байна. Бусдын зургийг авч ашиглахаас гадна өөрийн танилцуулга хэсгийг огт бөглөөгүй, олон нийтэд нээлттэй пост, зураг оруулаагүй. Шалгаж буй мэдээлэлд “жилийн эцсийн гэр бүлийн тэтгэмж олгоно” гэж бичсэн ч хэдий хэмжээний мөнгийг аль байгууллагаас олгож буйг тодорхой бичээгүй, зөвхөн над руу мессеж илгээгээрэй гэж хувийн чат бичихийг уриалж байна.  Мөн тус хаягийг ямар нэгэн санхүүгийн байгууллагын төлөөлөгч аль эсвэл мөнгөн өгөх боломжтой хаяг эсэхийг батлах баримт мэдээллийг огт оруулаагүй байгаа нь хуурамч хаяг байж болзошгүйг илтгэж байна. 

Олон удаагийн давтамжтайгаар мөнгө өгнө гэх ижил агуулгатай постыг өдөр бүр өөр өөр  бүлгэмүүдэд хуваалцсан байна. Тухайлбал “ЦАГ ҮЕИЙН ШУУРХАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ 🇲🇳” бүлгэмд 1 дүгээр сарын 17-ны өдөр,  “Ebarimt.mn зөвлөгөө” бүлгэмд 1дүгээр сарын 16-ны өдөр ижил тайлбартайгаар пост оруулжээ. 

 Аливаа санхүүгийн байгууллага, ажилтан таныг хувийн чат бичээрэй гэж уриалахгүй учир мөнгөн тэтгэмж өгнө гэж амлаж буй хэрэглэгчийн нэрээр фейсбүүкт хайлт хийгээд тухайн хүн өөр группэд ижил пост оруулсан байна уу, хэр олон давтамжтай оруулсан байна гэдгийг харах боломжтой. Мөн хаяг руу орж танилцуулга мэдээлэл, зураг зэргээс  хуурамч хаяг, худал мэдээлэл тарааж буй эсэхийг шалгах боломжтой юм.  


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document