Netflix-т “Ленин” гэх кино хийх талаар мэдээлэл байхгүй ба ДиКаприогийн зургийг хиймэл оюунаар эвлүүлжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #800

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Жүжигчин Леонардо Дикаприо Netflix-ээс гаргаж буй Ленин кинон гол дүрд тоглож буй киноны зураг авалт эхэллээ гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Мэдээлэлд хавсаргасан зургуудыг хиймэл оюун ухаанаар бүтээсэн контентуудыг шалгах Hive Moderation хэрэглүүрээр шалгахад 99,9 хувийн магадлалтайгаар хиймэл оюун ухаанаар бүтээсэн болохыг тогтоосон.

2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Кино урлаг гайхамшиг гэх хуудаснаас “Netflix ДиКаприо-гийн гол дүрд нь тоглосон Ленин киноны зураг авалт нь хийгдэж эхэлсэн гэнэ шүү.” гэх тайлбартайгаар киноны постер зургуудыг хавсаргажээ. Тус мэдээлэл нь нэг цагийн дотор 160 хандалт, 6 сэтгэгдэл авч, 112 удаа цааш түгээгдсэн ба энэ тоо өссөөр байгаа юм. Мөн Дэлхийн түүх сонин хачин зураг гэх бүлгэмд Ariunbileg Jugder гэх хаягаас “Netflix ДиКаприо-гийн гол дүрд нь тоглосон Ленин киноны зураг авалт нь хийгдэж эхэлсэн гэнэ шүү. Нийт кино өртөг 190.000.000$” гэх тайлбартайгаар ижил зургуудыг хавсарган түгээсэн байна. 

Тус зургууд нь зөвхөн Монголд бус X (хуучнаар twitter) болон youtube-д  хиймэл оюун ухаан ашиглан хийсэн киноны постер гэх тайлбартайгаар түгээгдсэн байна. 

Netflix-ийн албан ёсны мэдээний сайтаас удахгүй гаргах Лениний тухай киноны хайлт хийхэд илэрцгүй ба Леонардо Дикаприогийн тухай хайлт хийхэд 7 илэрц гарсан ч  Ленин киноны тухай огт байхгүй байна. 

  • Дээрх зургуудын талаар 2023 оны 12 дугаар сарын 23-нд гарсан M9 сайтын мэдээлэлд “… Энэ зураг нь Netflix-ийн кампанит ажил биш, харин Artbreeder сайтын компьютержуулсан урлагийн бүтээл юм” хэмээжээ. 

Энэ сайтад ДиКаприо болон Лениний зургийг оруулж, “хольж” гаргаж авсан байна.

Шалгаж буй мэдээлэлд хавсаргасан зургуудыг хиймэл оюун ухаанаар бүтээсэн контентуудыг шалгах Hive Moderation хэрэглүүрээр шалгахад 99,9 хувийн магадлалтайгаар хиймэл оюун ухаанаар бүтээсэн болохыг тогтоосон. 

Хиймэл оюун ухаан ашиглан бичлэг, зургийг олон төрлөөр бүтээн хүмүүсийн итгэлийг төрүүлэх мэдээллийг түгээх нь олширч байгаа учир huggingface.io, Hive Moderation,  AI or Not гэх мэт үнэгүй хэрэглүүрийг ашиглаж аливаа мэдээллийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн эсэхийг шалгаж болох юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document