Хиймэл оюун ухаан ашигласан бичлэгийг шалгах арга

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #797

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Тоглоомын апп татаад Jackpot-ийн эзэн болоорой гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Амархан аргаар их хэмжээний мөнгө хожих боломжтой мэтээр үзүүлж, үйлдэлд уриалж байгаа учир аливаа мэдээллийг түгээж буй хаягийг нягталж, шалгаарай.

2023 оны 12 дугаар сарын 14ны өдөр  أفضل الألعاب العربية  гэх хуудаснаас “Монголын хамгийн алдартай апп, Өдөр бүр +100 ялагч, Програмаа суулгаад азаа үзээрэй” гэх тайлбартайгаар 24 секундын  бичлэг түгээсэн нь  нийт 26 мянга гаруй хэрэглэгч үзсэн байна.   Тус бичлэгт  “ 5 минутын дотор 5 jackpot-ийг хожихгүй бол тухайн апп-г та шууд устгах боломжтой. Ямар ч эргэлзээгүйгээр та бүхэн татаж аваад хэрэглээд үз, үнэхээр гайхамшигтай” гэх агуулгыг дурджээ. 

FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ

Шалгаж буй мэдээлэлд  “Lucky four” гэх апп-ийг санал болгож татах линкийг хавсаргасан ч линк рүү ороход алдаа зааж байгаа нь тус апп огт ашиглагддаггүйг илтгэх бөгөөд “Монголын хамгийн алдартай апп” гэх агуулгыг үгүйсгэж байна. 

Хаяг шалгах нь 

Мэдээллийг түгээсэн хуудасны нэр нь араб хэл дээр бичигдсэн бөгөөд “шилдэг Араб тоглоом” гэж орчуулагдана. Тус хаяг нь 2023 оны 1 дүгээр сарын  29-ны өдөр нээгдсэн бөгөөд нээгдсэнээс хойш 2 удаа пэйжийнхээ нэрийг өөрчилжээ. Нүүр зургаас өөр зураг оруулаагүй, танилцуулга хэсгийг огт бөглөөгүй, шалгаж буй мэдээлэлтэй холбоотой өөр бусад мэдээллийг огт оруулаагүй байна. Энэ нь тус хаяг худал мэдээлэл түгээж буй хуурамч хаяг байж болохыг илтгэж буй шинж тэмдгүүд юм. 

Мөн тус бичлэгийг хиймэл оюун ухаанаар хийсэн эсэхийг DeepFake detector-оор шалгахад 91.45% хиймэл оюун ухааны хоолой байх магадлалтайг дүгнэн гаргасан. Сүүлийн үед олон төрлийн хиймэл оюун ухаан хөгжсөн бөгөөд хүссэн зургаа оруулаад богино хэмжээний видео болгох боломжтой болсон. Иймд аливаа мэдээлэлд сэрэмжтэй байх нь зүйтэй. 

Амархан аргаар их хэмжээний мөнгө хожих боломжтой мэтээр үзүүлж, үйлдэлд уриалж байгаа учир аливаа мэдээллийг түгээж буй хаягийг нягталж, шалгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document