Дуучин Гансувдын бичлэгийг ашиглаж интернэт халдлага үйлдэж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #787

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Дуучин О.Гансувд шүтэн бишрэгчдэдээ 100,000 төгрөг тарааж байна гэх мэдээлэл түгээжээ

Баримт шалгалтын үр дүн

Олны танил хүмүүсийн зураг бичлэгийг ашиглаж бусдыг хуурах тохиолдол их учир та сэрэмжтэй байж тухайн хаяг жинхэнэ эсэх, оруулж буй холбоосууд нь нэр, хаягтайгаа таарч байгаа эсэхийг нягтлаарай. 

2023 оны 12 дүгээр сарын 12ны өдөр Дуучин- О.Гансувд  гэх хуудаснаас 7 цаг 29 минутын live бичлэгийг “бүх шүтэн бишрэгчидээ өгөх бэлэг. Зул сарын баярыг угтан чин сэтгэлээсээ (Сайн уу) гэж хэлсэн эхний 600 хүнд 100,000₮ өгөх болно…” гэх тайлбартайгаар оруулсан. Тус бичлэг нь нийт 2,600 хандалт, 11,000 сэтгэгдэл авч, 5,600 гаруй удаа цааш түгээж, 145 мянган хэрэглэгч үзсэн байна.

Шалгаж буй мэдээллийг түгээсэн хуудас нь 2023 оны 11 сарын 23нд Ohoho3onoo гэх нэртэйгээр нээгдсэн ба 12 сарын 6ны өдөр нэрээ Дуучин- О.Гансувд болгожээ. Мөн танилцуулга хэсгээ огт бөглөөгүй, нүүр зургаас өөр зураг оруулаагүй, 7-8 цагийн урттай 3 live бичлэгийг оруулсан. Дуучин О.Гансувдын жинхэнэ хаяг нь нийт 393 мянган дагагчтай бол уг хуурамч хаяг нь 949 дагагчтай байна. 

 Тус бичлэгийн эх хувилбар нь 37 минутын урттай бөгөөд  2020 оны 5 дугаар сарын 19 нд дуучин О.Гансувдын албан ёсны хаягаар “#НИЙТИЙН_ДУУЧДЫН_ХОЛБОО_15ЖИЛИЙН_ОЙН_ТОГЛОЛТЫН талаарх #live SHARE SHARE Найзуудаа.” гэх тайлбартай нийтлэгджээ

Шалгаж буй Live бичлэгийн коммент хэсэгт  “✍️💖💖 Миний амьдрал дуусахаас өмнө шагналаа яг одоо аваарай, энд дарж нэрээ бүртгүүлнэ үү, http://tinyurl.com/ ”,  гэж бичсэн нь утга зүйн алдаатай,  “БИ ЗӨВХӨН МИНИЙ ПЭДЖИЙГ ДАГАЖ, 30-15 FACEBOOK ГРУППД LIVE SHARE ХИЙСЭН ХҮМҮҮСТ ШАГНАЛ ӨГНӨ!!! НАДААС МЭДЭЭГ НЭЭГЭЭРЭЙ” гэх өгүүлбэр мөн үг үсгийн алдаатай, утга зүйн алдаатай бичигдсэн байгаа нь хуурамч хаяг байж болзошгүйг илэрхийлж байна.

Шалгаж буй бичлэгийн дор сэтгэгдэл бичсэн хүмүүст  “доорх линкээр орж амжиж шагналаа аваарай” гэж олон удаа давтан уриалсан. Сэтгэгдэл хэсэг дээрх линк “sites.google.com” гэж харагдах нь google сайтынх мэт аюулгүй харагдавч үндсэн линк нь //tinyurl.com/ гэж харагдаж байгааг дээд хэсгээс нь харагдана. Google сайтыг дуурайлган хийж, түүгээрээ дамжуулж таны хувийн мэдээллийг авах, цаашлаад халдлага үйлдэх боломжтой юм. 

Олны танил хүмүүсийн албан ёсны хаягийг шалгахдаа эхлээд тус хаяг танилцуулга хэсгээ бөглөсөн эсэх, хуудас нь хэзээ нээгдсэн, өөр мэдээлэл, постууд оруулсан эсэхийг шалгана. Мөн  facebook-ийн url link-ээр шалгах боломжтой юм. 

Шалгаж буй мэдээлэл нь албан ёсны бус сайт руу орохын олон дахин давтан уриалж байгаа нь нэгэн төрлийн халдлага байх боломжтой бөгөөд мэдээллийг түгээсэн хаяг яг ижил тайлбартайгаар удаан хугацааны live-ийг хэд хэдэн удаа байршуулсан нь хандалтаа ихэсгэх зорилготойг харуулж байна. Олны танил хүмүүсийн зураг бичлэгийг ашиглаж бусдыг хуурах тохиолдол их учир та сэрэмжтэй байж тухайн хаяг жинхэнэ эсэх, оруулж буй холбоосууд нь нэр хаягтайгаа таарч байгаа эсэхийг нягтлаарай. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document