2023 оны 11 дүгээр сарын 29-нд Mungunsux Mungunsux нэртэй хэрэглэгчийн хаягаас “ХХОАТ-ын 10 хувь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс “нэг” хувь болно” гэх зураг бүхий мэдээллийг “үнэн үү” гэсэн асуулттай хуваалцжээ.
“Монголын Татварын алба” нэртэй албан ёсны пэйжид 11 дүгээр сарын 30-нд “Хэрэв таны нийт борлуулалтын орлого 50 сая төгрөгт хүрээгүй бол 2023 ондоо Хялбаршуулсан горим ашиглах хүсэлтээ өгөөд нэг хувиар татвараа төлж болно” гэсэн тайлбартай, Татварын улсын байцаагч Ц.Ундармаагийн өгсөн тодруулга бүхий зурагт хуудас нийтэлсэн байна. Уг мэдээлэлд “Иргэн үйл ажиллагааны орлогоос нэг хувиар татвар төлөх хуулийн нэмэлт өөрчлөлт 2024 оноос хэрэгжиж эхлэх бөгөөд 2023 оны татварын тайланд 50.0 сая төгрөг хүртэлх үйл ажиллагааны орлоготой иргэн 12-р сарын 31-ээс өмнө хялбаршуулсан горим ашиглах хүсэлт гарган бүртгүүлж, нэг хувиар татвар төлөх боломжтой” гэсэн байна.