ОХУ-ын Онцгой байдлын яамны сайд А.Куренков Ерөнхийлөгчтэй уулзах үеийн зураг биш

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #704

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Фащист ороZ нохой Хүрэлсүхийг заналхийлж байгаа нь … Наад талд нь Хүрэлсүх сууж байгаа нь …” гэсэн утгатай тайлбартай зураг бүхий постууд оруулсаар байна.

Баримт шалгалтын үр дүн

Дээрх зураг нь ОХУ-ын Онцгой байдлын сайд яамны сайд Александр Куренков Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзах үеийн зураг биш харин Оросын Нижневартовск хотод болсон ослын дараах уулзалтын зураг болох нь дээрх баримтуудаас харагдаж байна.

2023 оны 09 дугаар сарын 26-нд Монгол улсад ОХУ-аас айлчилсан онцгой байдлын яамны сайд Александр Куренков айчлалынхаа үеэр ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзах үеэр авсан зураг гэх мэдээлэл түгжээ. Энэ мэдээллийн зурагт Александр Куренков Оросын онцгой байдлын албаны хувцастай камерын зүгт харж түүний эсрэг талд хоёр хүн сууж буй харагдана.

Бид уг зургийн эх сурвалжийг хайж үзэхэд Оросын Онцгой байдлын яамны вэб сайтад 2022 оны 12 дугаар сарын 05-нд нийтлэгдэж байсан ба Нижневартовск хотод өмнөх өдөр нь буюу 12 дугаар сарын 04-нд орон сууцны барилга хэсэгчлэн нурсаны дараах түүний ажлын уулзалтын үеэрх зураг юм. Тодруулбал, энэ ослын дараах нөхцөл байдалтай танилцахаар тус яамны сайд Куренков очсон талаар яамны сайт болон бусад хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлж байсан байна. 

Эдгээрээс Риа Новости мэдээллийн агентлаг ослын дараах түүний зургийг өөр мэдээндээ буюу Монголд айлчлах үеэрээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзсан гэх мэдээндээ ашигласан нь уулзалтын үеэрх зураг мэтээр ташаа ойлголт төрүүлжээ.

Түүнчлэн Риа Новости вэб сайтдаа Куренковын зургийн тайлбарыг оруулсныг харж болохоор байна.

Дээрх зурагт ослын улмаас гэмтсэн хүмүүст зориулсан түр хорогдох байранд байх үед авхуулсан гэдгийг тайлбарласан ба зургийн баруун талд үйл явдал болсон газар Нижневартовск болон огноо 2022 оны 12 дугаар сарын 05 болохыг тэмдэглэснийг улаан, ногоон өнгөөр бид тодруулсан. 

Дээрх зураг нь ОХУ-ын Онцгой байдлын сайд яамны сайд Александр Куренков Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзах үеийн зураг биш харин Оросын Нижневартовск хотод болсон ослын дараах уулзалтын зураг болох нь дээрх баримтуудаас харагдаж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document