Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2018 онд Ерөнхий сайд байхдаа Монголд үйлдвэрлэсэн автобусны нээлтэд оролцсон

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #702

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд хуучин автобус нийлүүлсэн гэх асуудалтай холбоотойгоор ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинээр импортлогдсон ногоон автобусуудтай танилцаж буй гэх бичлэг түгэн өндөр хандалт аваад байна.

Баримт шалгалтын үр дүн

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ногоон автобуснуудтай танилцсан гэх бичлэг нь хуучны буюу 2018 онд Ерөнхий сайд байхдаа Монгол дахь автобусны үйлдвэртэй танилцаж байх үеийн бичлэг байна.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд хуучин автобус нийлүүлсэн гэх асуудалтай холбоотойгоор ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинээр импортлогдсон ногоон автобусуудтай танилцаж буй гэх бичлэг түгэн өндөр хандалт аваад байна (энд, энд бас энд). Бичлэгт тэрээр ногоон автобусны дугуйнд сүү өргөн, жолоодож байгаа дүрс гарах ба “Ногоон автобусны нээлтэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байсан бичлэг” хэмээн тайлбарлан олны анхааралд буй ногоон автобус мэтээр 09 дүгээр сарын 30-нд нийтлэн түгээсэн байна.

Бид мэдээлэлд ашигласан бичлэгийн эх сурвалжийг хайж үзэхэд энэ бичлэг нь анх  2018 оны 10 дугаар сарын 15-нд сэтгүүлч Н.Урантогтох гэх хаягтай хэрэглэгч тухайн үеийн ерөнхий сайд У.Хүрэлсүх “Мон-30” хэмээх монголд үйлдвэрлэсэн цахилгаан автобусны үйлдвэртэй танилцах, нийслэлийн нийтийн тээврийн салбарт хүлээлгэн өгөх ёслолд оролцсоны дараа нийтлэгдэж байсан байна.

Энэ үйл явдлын талаар Зам, тээврийн хөгжлийн яам 2018 оны 10 дугаар сарын 12-нд буюу тухайн өдөр ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол машин индустриал” үйлдвэрийн “Мон-30” загварын цахилгаан автобустай танилцсан талаар мэдээлж байсан байна.

Мөн энэ талаар бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байсан (ikon.mn, news.mn, zindaa.mn) ба МОНЦАМЭ агентлаг дэлгэрэнгүй сурвалжлага бэлтгэн хүргэж байсан байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ногоон автобуснуудтай танилцсан гэх бичлэг нь хуучны буюу 2018 онд Ерөнхий сайд байхдаа Монгол дахь автобусны үйлдвэртэй танилцаж байх үеийн бичлэг байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document