Юнивишний олон суваг хаагдана гэх мэдээлэл бүрэн бус

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #701

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

10 сарын 1 нээс Юнивишний олон суваг хаагдаж байна.Бүгдээрээ үнээ буулгахыг Юнивишнээс шаардацгаая! гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Юнивишний албан ёсны вэбсайтад 09 дүгээр сарын 30-наас гурван суваг хаагдах болсон тухай мэдэгдэл гаргасан ба өөр олон суваг хаах тухай мэдээлэл байхгүй.

2023 оны 09 дүгээр сарын 28-нд Амжилт МН хаягаас “10 сарын 1 нээс Юнивишний олон суваг хаагдаж байна.Бүгдээрээ үнээ буулгахыг Юнивишнээс шаардацгаая” гэх пост оруулсан нь 4.1 мянга гаруй реакц, 311 сэтгэгдэл авч, 3.7 мянган гаруй удаа цааш түгээсэн байна.

Facebook-т түгээсэн мэдээллийг нэг дороос хайх боломжтой whopostedwhat платформоос түлхүүр үгээр хайхад найман хаягаар оруулж, дамжуулан түгээсэн байна. Ингэхдээ ямар төрлийн хэдэн суваг хаагдаж байгаад бус төлбөрөө бууруулахыг шаардаж, дэмжсэн агуулгуудаар түгээгдсээр байна.

Юнивишний албан ёсны вэбсайтад 09 дүгээр сарын 30-наас гурван суваг хаагдах болсон тухай мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд National Geographic, National Geographic Wild, Baby TV суваг хаагдах болсон гэжээ.

Үүнээс өөр олон суваг хаагдах тухай мэдээлэл байхгүй бөгөөд дээрх мэдээлэл түгээсэн нь олон нийтийн дунд IPTV үйлчилгээний төлбөрийг хямдруулах сонирхол их байгааг харуулж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document