10-р сарын 1-нээс Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсооно гэж мэдэгдээгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #699

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

АНУ Украинд шинэ зэвсэг нийлүүлэх шийдвэр гаргасан гэтэл гүйцэтгэх мөнгө байхгүй… 10 сарын 1-ээс аливаа зэвсэг нийлүүлэлтээ зогсоож байгаа юм байна гэсэн мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа төсвөөс шалтгаалан тасалдахтай холбогдолтойгоор Украинд очих тусламжид хэрхэн нөлөөлөх тухай асуултад 10-р сарын 1-нээс Украинд үзүүлэх цэргийн тусламж зогсоно гэж мэдэгдээгүй харин конгрессоос хүссэн нэмэлт санхүүжилт шийдэгдэхгүй бол намар, өвлийн саруудад тусламжийн үйл ажиллагаанд нөлөөлнө гэж мэдэгдсэн байна.

2023 оны 09 дүгээр сарын 26-нд Tserenkhuu Ishtseden гэх хаягтай фэйсбүүк хэрэглэгч Украинд АНУ, Германаас үзүүлж буй цэргийн тусламжийн талаар хуурамч мэдээлэл түгээсэн байна. Тус мэдээлэлд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби “АНУ Украинд шинэ зэвсэг нийлүүлэх шийдвэр гаргасан гэтэл гүйцэтгэх мөнгө байхгүй… 10 сарын 1-ээс аливаа зэвсэг нийлүүлэлтээ зогсоож байгаа юм байна.” гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн Германы гадаад хэргийн сайд Анналена Бербок “ХБНГУ-аас Украинд нийлүүлсэн цэрэг дайны зэвсэг хоцрогдсон хуучин зэвсэг, дийлэнх нь эвдэрхий, байлдах чадваргүй ажиллагаагүй зэвсэг…” гэж мэдэгдсэн тухай мэдээлсэн байна. Уг мэдээлэлд Бербокын зургийн хамт орос хэл дээ мэдээлэл түгээдэг newdaynews.ru гэх вэб сайтад 09 дүгээр сарын 26-нд нийтлэгдсэн Украинд үзүүлэх цэргийн тусламжийн тухай Жон Кирбигийн мэдэгдлийн талаарх мэдээллийн зургийг нийтэлсэн байна.  

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби CNN телевизийн сувагт ярилцлага өгсөн нь 09 дүгээр сарын 26-нд тус телевизийн Youtube сувагт нийтлэгдсэн байна.

Тэрээр ярилцлагадаа АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа төсвөөс шалтгаалан тасалдахтай холбогдолтойгоор Украинд очих тусламжид хэрхэн нөлөөлөх тухай асуултад 10-р сарын 1-нээс Украинд үзүүлэх цэргийн тусламж зогсоно гэж мэдэгдээгүй харин конгрессоос хүссэн нэмэлт санхүүжилт шийдэгдэхгүй бол намар, өвлийн саруудад тусламжийн үйл ажиллагаанд нөлөөлнө гэж мэдэгдсэн байна. Тодруулбал тэрээр “Бидэнд бага зэрэг нэмэлт санхүүжилт байгаа. Тиймээс бид ойрын хэдэн долоо хоногт зүгээр байх болно гэж бодож байна. Гэхдээ бидний хүссэн нэмэлт санхүүжилтгүйгээр энэ намар, өвлийн саруудад Украиныг чадварт нөлөөлөх нь гарцаагүй” гэж мэдэгдсэн байна.

Reuters агентлагийн мэдээлсэнээр АНУ-ын ерөнхийлөгч Байдэн 24 тэрбум ам.долларыг Украинд үзүүлэх тусламжид зориулан конгрессоос хүссэн байна.

Харин Германы гадаад хэргийн сайд Бербок СNN-д 09 дүгээр сарын 25-нд нийтлэгдсэн ярилцлагад мэдэгдсэнэээр Украинд нийлүүлсэн зарим зэвсэг хуучин, доголдолтой болохыг мэдэгдсэн ч энэ нь тус улсаас Украинд үзүүлж буй цэргийн тусламжийн дийлэнх хэсэг биш юм.

ХБНГУ нь АНУ-ын дараах Украинд хамгийн том цэрэг, зэвсгийн тусламж үзүүлж буй орон бөгөөд энэ талаарх мэдээллийг цуглуулдаг Германд байрлалтай “Дэлхийн эдийн засгийн Киэлийн институт” энэ оны 07 дугаар сарын 31-ны байдлаар 17.09 тэрбум еврогийн цэргийн тусламж үзүүлэхээ амласнаыг мэдээлсэн байна. 

Энэ оны хоёрдугаар сард Герман, Дани, Голланд зэрэг улс дор хаяж 100 ширхэг Leopard 1 танкыг Украинд нийлүүлэхээ зарласан. Энэ үйл ажиллаагааны хүрээнд 07 дугаар сарын 20-нд эхний 10 ширхэг “Leopard 1” Украинд хүргэдсэн ба зарим танкад засвар шаардлагатай талаар Германы Spiegel мэдээлж байсныг Kyiv Independent тайлбарласан байна. Мөн 09 дүгээр сард хүргэгдсэн дараагийн 10 танканд засвар шаардлагатай байсан шалтгаанаар Украин хүлээж аваагүй болохыг тус байгууллага мэдээлсэн байна. 
1965 оноос хойш ашиглагдаж буй “Leopard 1” танкаас Украинд нийлүүлэгдэж буй Leopard 1A5 загварын танкууд 1990-ээд оны эхээр шинэ тоноглолоор загварчлагдсан байна. “Leopard 1” загвараас гадна шинэ “Leopard 2” загварын танкуудыг Европын орнууд Украинд нийлүүлж буй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document