“Лүн суманд комодо арлын луу тааралдсан” гэх өндөр хандалттай постоор танин мэдэхүйн мэдээлэл хүргэлээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #626

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Төв аймгийн лүн сум Хангай ууланд ийм амьтантай таарлаа Аймар юмаа” гэсэн тайлбартай бичлэг оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Комодо арлын луугийн бичлэг нь бидний шалгасан мэдээлэлд хэрэглэгчдийн хошигнож буй шиг Төв аймагт болсон үйл явдал биш Комодо арлын паркын ойролцоо тосгонд хийгдсэн бичлэг байна.

2023 оны 05 дугаар сарын 12-нд Баярсайхан Батмөнх гэх хаягтай фэйсбүүк хэрэглэгч “Төв аймгийн лүн сум Хангай ууланд ийм амьтантай таарлаа Аймар юмаа” гэсэн тайлбартай бичлэгийг нийтэлсэн нь дахин түгээгдсээр өндөр хандалт аваад байна. Бичлэгт комода арлын луу бугыг бүтнээр нь залгиж буй үйл явдал гардаг ба постын доор бичсэн олон коммент нь хошигнож байгаа тухай бичжээ.

Уг мэдээлэлд баримтын шалгалт хийж, хошигнолыг хүлээн авсан хэрэглэгч бүрд танин мэдэхүйн мэдээллийг хүргэж байна.

Бид бичлэгийн эх хувилбарыг олохоор Youtube-д “komodo dragon swallows deer” гэсэн түлхүүр үгээр хайхад 2022 оны 07 дугаар сарын 08-нд нийтлэгдсэн илүү урт үргэлжилсэн ижил бичлэг олдсон. 

Комодо арлын луу нь ховордсон гүрвэлийн төрлийн амьтан бөгөөд Индонезийн Бага Сунда бүлгийн арлууд буюу Ринча, Падар, Флорес болон Комодо аралд амьдардаг болохыг АНУ-ын Смитсонианий үндэсний зоо парк болон Байгаль хамгаалах биологийн институти мэдээлсэн байна. Комодо арлын луу гэж танигдсан энэ гүрвэл нь  3 метр урт, 135 килограмм хүртэл өсөх чадвартай байдаг ба хууль бус агнуураас хамгаалахаар 1980 онд Индонезийн засгийн газар Комодо аралд парк байгуулсан байна.

Комодо арлын луу нь 5 нас хүртлээ могой, шувуу, шавж гэх мэт жижиг амьтдаар хооллодог бол “5 наснаас хойш сармагчин, ямаа, зэрлэг гахай, буга (хамгийн их иддэг амьтан)” зэрэг амьтдаар хооллодог байна.

Бидний олсон дээрх бичлэгийн комодо арлын луу бугыг залгисны дараах хэсэгт суурин газар болон ард харагдаж буй хоёр жижиг арал, газрын гадаргуугийн тогтоцыг харгалзан энэ бичлэг нь Индонезийн Зүүн Нуса Тенггара орон нутгийн нэгжийн Баруун Манггарай аймаг буюу Комодо арлын эргийн тосгонд хийгдсэн болохыг тогтоосон. Мөн энэ газарт бичлэг хийгдсэн болохыг Newsweek мэдээлж байсан байна.
Тэгэхээр комодо арлын луугийн бичлэг нь бидний шалгасан мэдээлэлд хэрэглэгчдийн хошигнож буй шиг Төв аймагт болсон үйл явдал биш Комодо арлын паркын ойролцоо тосгонд хийгдсэн бичлэг байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document