Үүрэндээ үхсэн ангаахайнууд гэх зураг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #617

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Үүрэндээ үхсэн ангаахайнууд” гэх зураг фэйсбүүкт тархан өндөр хандалт аваад байна

Баримт шалгалтын үр дүн

Зарим ангаахайн нүдний ухархай байх ёстой газар битүү, мөн зарим ангаахайн хошуу нь тэгш бус хэмтэй буюу хоёроос дээш хошуутай байгаа нь хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн зургийн шинж тэмдэгүүд юм.

  • Технологи хөгжихийн хэрээр хуурамч мэдээлэл бүтээх арга барил, хийц, түгээх хэлбэр зэрэг нь хөгжсөөр байна. Олон улсын баримт шалгагчдын өмнө тулгарч буй сорилтын нэг бол хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч мэдээллүүдийг хэрхэн бууруулах, олон нийтэд энэ талаар мэдлэг ойлголт өгөх асуудал болоод байна. Тиймээс бид хиймэл оюун ашигласан элдэв зургийг таньдаг, түүнийг шалгах зарим нэг хэрэглүүрийг мэдүүлэх үүднээс шалгаж, тайлан бэлтгэж байгаа билээ.

“Үүрэндээ үхсэн ангаахайнууд” гэх зураг фэйсбүүкт тархан өндөр хандалт аваад байна (энд, энд бас энд). Зургийн тайлбарт “Үүрэн дотроо үхсэн шувууд. Тэд ээжийгээ хоол авчирч өгөхийг хүлээж байсан, гэхдээ ээж нь алагдсан нь тодорхой” гэж бичжээ.

Анхдагч эх сурвалж:

Бид “dead birds inside a nest” гэсэн түлхүүр үгээр фэйсбүүк хайхад хамгийн анх 07 дугаар сарын 09-нд “Millennial Business Mentors” гэх фэйсбүүк хуудаст англи хэлээр ижил тайлбартай тавигдан өндөр хандалт авч байжээ. 

Дээрх постны коммент хэсгийг гүйлгэж үзэхэд зургийг постлосон хуудас дээрх зургийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэдгийг мэдэгдэж байжээ.

  • Хэдийгээр үхсэн ангаахайнууд гэх зураг дахь үүр, ангаахайнууд бодит мэт харагдаж болох ч сайн ажиглавал зарим ангаахайн нүдний ухархай байх ёстой газар битүү, мөн зарим ангаахайн хошуу нь тэгш бус хэмтэй буюу хоёроос дээш хошуутай байгаа нь хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн зургийн шинж тэмдэгүүд юм.
  • Мөн бид зургийг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн контентыг шалгадаг huggingface.co вэб сайтад зургийн хэсгүүдийг нарийвчлан шалгахад хиймэл оюун ухаанаар хийгдсэн байх магадлал өндөр буюу 93 хувьтай гарч ирж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document