ОХУ-ын далбаа нөмөрсөн залуугийн бичлэгийг 2019 онд хийсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #615

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Оросын төрийн далбаа нөмөрсөн залуу хоёр цагдаатай хамт зураг авхуулж далбаагаа харуулж буй бичлэгийг “Жирийн цагдаа, жирийн иргэдийн Оросод хандах бодит хандлага ийм байна. Монголын хэдэн слава укрчууд украйны далбаа нөмрөөд хажууд нь зогсвол хэн ч тоохооргүй болжээ” гэж тайлбарлан түгээсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Оросын төрийн далбааг нөмөрсөн залуу нь 2019 оны 05 дугаар сард дээрх бүтээгдэхүүн Нью Иорк хотод танилцуулагдах үеэр буюу одоо өрнөж буй Орос-Украины дайнаас өмнө явж бичлэг хийсэн нь тодорхой байна.

2023 оны 07 дугаар сарын 12-нд Бэхбатын Дэлгэрмаа гэсэн хаягтай фэйсбүүк хэрэглэгч Оросын төрийн далбаа нөмөрсөн залуу хоёр цагдаатай хамт зураг авхуулж далбаагаа харуулж буй бичлэгийг “Жирийн цагдаа, жирийн иргэдийн Оросод хандах бодит хандлага ийм байна. Монголын хэдэн слава укрчууд украйны далбаа нөмрөөд хажууд нь зогсвол хэн ч тоохооргүй болжээ” гэж тайлбарлан түгээсэн байна.

Бид тус бичлэгийг Оросын Yandex хайлтын системд зургаар хайхад 2022 оны 02 дугаар сард эхэлсэн Орос-Украины бүрэн хэмжээний дайнаас өмнө хийгдсэн бичлэг болохыг мэдсэн. Энэ бичлэг нь Instagram, Youtube зэрэгт 2020, 2021 онд нийтлэгдэж байсан байна ба Оросын ВКонтакте зэрэг сошиал сүлжээнд энэ сард дахин тархаж байжээ.

Шалгасан бичлэгийн нягтрал муу байсан учир Youtube-д байсан бичлэгээс бид тугтай залуу хаана бичлэг хийлгэснийг тогтоосон. 

Туг барьсан залуу хоёр цагдаатай зураг авхуулахаар зогсохоос өмнө ард тал нь “solstreet” гэсэн бичигтэй нарны панелын дор хүмүүс суусан харагдана. 

Бид энэ түлхүүр үгийг Google хайлтын системд хайхад ижил нэртэй нарны эрчим хүчээр цахилгаан гаргадаг гудамжны сандал борлуулдаг компанийн мэдээлэл гарч ирсэн.

Энэ компани нь АНУ-ын Нью Иорк хотын Таймс Скверт дээрх бүтээгдэхүүнээ суурилуулж байсан нь бидний шалгасан бичлэгийн хэсэгт байгаа бүтээгдэхүүнүүд юм. Энэ талаараа Solstreet компани фэйсбүүк хуудсаараа мэдээлж байжээ.

Тус компани нь 2019 оны 05 дугаар сард 10-нд Таймс Скверт бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд танилцуулсан ба 05 дугаар сарын 22 хүртэл тус газар байршуулахаа фэйсбүүк хуудсаараа мэдээлсэн байна.

Мөн бид гудамжны зураг, газрын зургийн мэдээллийн платформ Mapillary дээр 2019 оны 12 дугаар сарын 22-нд Таймс Скверт авсан зургийг харахад дээрх сандал байхгүй байгааг харж болно. 

Тэгэхээр Оросын төрийн далбааг нөмөрсөн залуу нь 2019 оны 05 дугаар сард дээрх бүтээгдэхүүн Нью Иорк хотод танилцуулагдах үеэр буюу одоо өрнөж буй Орос-Украины дайнаас өмнө явж бичлэг хийсэн нь тодорхой байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document