Хотын цэвэр усны шугамд бохир орсон гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #598

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хотын цэвэр усны шугамд бохир орсон гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Уг мэдээлэлтэй холбоотой УСУГ-ын дарга Ц.Төрхүү тодруулга хийж, “Улаанбаатар хотын гэр хороолол болон орон сууцны иргэдийн ундны ус цэвэр усны битүүмжлэгдсэн шугам хоолойгоор дамжин хэрэглэгчдэд хүрдэг. Тиймээс үерийн ус ундны усанд нөлөөлөх ямар ч боломжгүй, энэ бол ташаа мэдээлэл. Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэлээ.

2023 оны 07 дугаар сарын 7-нд “Цэвэр ус сайн нөөцөлж аваарай. Хотын цэвэр усны шугамд бохир орсон гэж бна. Онц байдал зарлана гэнэ” гэх мэдээлэл цахим сүлжээнд тархсан.

Уг мэдээлэлтэй холбоотой УСУГ-ын дарга Ц.Төрхүү тодруулга хийж, “Улаанбаатар хотын гэр хороолол болон орон сууцны иргэдийн ундны ус цэвэр усны битүүмжлэгдсэн шугам хоолойгоор дамжин хэрэглэгчдэд хүрдэг. Тиймээс үерийн ус ундны усанд нөлөөлөх ямар ч боломжгүй, энэ бол ташаа мэдээлэл. Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэлээ. 

Мөн тэрээр “Улаанбаатар хот ундны усны долоон эх үүсвэртэй бөгөөд эдгээр нь горимын дагуу хэвийн ажиллаж байна. Хотын бохир, цэвэр ус холилдох ямар ч боломжгүй, энэ бол ташаа мэдээлэл. Тиймээс хэвлэлийнхэн газар дээр нь сурвалжилга бэлтгэх боломжтой. Манайх удирдлагын системтэй тул нөхцөл байдлын мэдээлэл минут, секунд тутамд гарч байгаа. Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын иргэд 152 мянган шоо метр /м3/ ус хэрэглэсэн. Хоногт хамгийн ихдээ 161 мянган шоо метр ус хэрэглэдэг.

218 гүний худаг байдгаас 61 нь ажиллаж, 152 нь бэлэн байдалд байгаа. Асуудал гарсан тохиолдолд нөөц худаг олон байгаа. Улаанбаатар хотын иргэдийн ундны усыг лабораторийн шинжилгээтэй хүргэдэг гэдгийг дахин хэлье.

Цэвэрлэх байгууламж дээр ус их ирж байгаа. Хоногт 160-170 мянган шоо метр усыг хүлээн авч, цэвэрлэдэг. Өнөөдрийн байдлаар 200 мянган шоо метр даваад байна. Тоног төхөөрөмж горимын дагуу хэвийн ажиллаж байгаа. Иргэд бохирын цооног руу борооны ус, хог хийж байна. Энэ нь цэвэрлэх байгууламжид хүндрэл учруулж байгаа” гэж мэдээлсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document