“Лас Вегасын цагдаа нар харь гаригийн биетийг бичсэн” гэх бичлэгийг компьютер графикаар хийсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #586

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Лас Вегасын цагдаа нар нисдэг биет унасан гэсэн дуудлагын дагуу алба хаагчдын биеийн камер болон 911 аудио бичлэгийг гаргажээ” гэсэн бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

TikTok дахь @owltreestump гэх компьютер графикаар бичлэг хийдэг хаягаар энэ бичлэг нь өндөр хандалт авсаны дараа буюу 06 дугаар сарын 17-нд тухайн бичлэгийн хэрхэн компьютер графикаар хийсэн тухай харуулсан видео постолсон байна.

2023 оны 06 дугаар сарын 18-нд Харь гариг сонирхогчид гэсэн хаягтай фэйсбүүк хуудас харь гаригийн биетийг бичсэн гэх агуулгаар “Лас Вегасын цагдаа нар нисдэг биет унасан гэсэн дуудлагын дагуу алба хаагчдын биеийн камер болон 911 аудио бичлэгийг гаргажээ” гэсэн бичлэг нийтэлжээ. Уг бичлэгт шөнийн камерт хүн дүрстэй буюу хоёр хөл, хоёр гартай амьтан хөдөлж байгаа дүрс үзэгдэх ба түүнийг харсан хүний цагдаад өгсөн дуудлага гэх мэдээллийг нэгтгэсэн байна.

Бид тус бичлэгийн хэсгүүдийг зургаар хайх аргаар (reverse image search) хайж үзэхэд TikTok дахь @owltreestump гэх компьютер графикаар бичлэг хийдэг хаяг 06 дугаар сарын 09-нд постолж байсан байна. Харин бичлэгт ашигласан яриа нь тухайн биетийг харах үед өгсөн яриа биш харин хэн нэгэн “Лас Вегаст харь гаригийн биет харсан” гэж цагдаад дуудлага өгсөн бичлэг юм.

Тодруулбал @owltreestump хаяг нь анхны бичлэг нь өндөр хандалт авсаны дараа буюу 06 дугаар сарын 17-нд тухайн бичлэгийн хэрхэн компьютер графикаар хийсэн тухай харуулсан видео постолсон байна. Доорх зурагт харуулсанаар “үл мэдэх биет” байрлаж байсан хэсэг хоосон байгаа ба бичлэгт биетийг нэмж засварлан хийсэн болохыг харж болно.

Харин бичлэгт ашигласан яриа нь 2023 оны 04 дүгээр сарын 30-нд Лас Вегас хотод тэнгэрт ногоон гэрэл харагдсаны дараа үл мэдэгдэх биетүүд үзэгдсэн гэх цагдаагийн дуудлага мэдээллийн бичлэг юм. Тус үйл явдлын үеэр болсон дуудлагын тухай мэдээллийг Лас Вегасын 8newsnow 06 дугаар сарын 07-нд мэдээлсэн ба ямар нэг харь гаригийн биет олдсон болохыг мэдээлээгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document