Хятадад болсон үйл явдлыг Монголд болсон мэтээр егөөджээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #584

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Дарханы задгай бар хийсч 3 хүн гэмтжээ” гэх бичлэг байршуулсан байна.

Баримт шалгалтын үр дүн

Тус үйл явдал нь Хятадын Ичан дүүрэгт болсон ба ямар ч хүний амь эрсдээгүйг хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлжээ.

2023 оны 06 дугаар сарын 13-нд Life is Hot нэртэй пэйжид “Тэр нэг нөхөр цуг хийсчихлээ амьд байдаг байгаа?” гэх тайлбартай бичлэгийг байршуулснаар 06 дугаар сарын 29 хүртэл 1.6 мянган реакц, 165 сэтгэгдэл авч, 208 сэтгэгдэл цуглуулжээ.

Тухайн бичлэгт хүчтэй шуурганд шидэгдэж буй хүмүүсийг харуулсан байх ба бичлэгт “Дарханы задгай бар хийсч 3 хүн гэмтжээ” гэх бичвэрийг хадсан байна.

Энэхүү мэдээллээс бичлэгийг хэрхэн хайж, бодит байдлыг мэдэж болох талаар уншаарай.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Бичлэгт гарсан үйл явдал БНХАУ-ын Ичан мужид болсон байна

Тус бичлэгт зөвхөн монгол хэлээр биш хятад хэл дээр ч бичвэр харагдаж байгаа юм. Тус бичвэр нь хятад хэлээр “Байгалийн хүч ч аюултай юм аа” гэсэн байна. Бичвэрийг хятад хэл дээр бичигдсэнээр нь хайлт хийхэд БНХАУ-ын sohu, bilibili зэрэг сайтууд дээр байршуулсан байгааг харж болно.

Бичлэгт харуулсан үйл явдлыг түлхүүр үгээр томъёолон хайлт хийх ч боломжтой. “Хятад”, ”Дээвэр”, ”Хийсэх” зэрэг үгийг хамтад нь ашиглан хайлт хийхэд хамгийн түрүүнд Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээний гишүүн USA Today агентлагийн тайлан гарч ирж байна. Тус тайланд бидний шалгаж буй бичлэгийг түгээхдээ “Калифорнид болсон үйл явдал” гэх тайлбартай түгээснийг нь худал гэж үнэлжээ.

Бидний шалгаж буй бичлэгийг CTWANT нэртэй БНХАУ-ын мэдээний агентлаг дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Мэдээнд:
”06 дугаар сарын 11-нд Хятадын Хубэй мужийн Ичан хотыг дайрч өнгөрсөн шуурганы улмаас задгай уушийн газар хийсчээ. Тус газрын ажилчид болон үйлчлүүлэгчид дээврийг хийсгэхгүй байх үүднээс дарж зогссон ч амжилтгүй болж, зарим ажилчид шидэгдсэн байна. Тус уушийн газартай хамгийн ойр байсан Илин дүүргийн аврах ангийнхан ирж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ. Нэг ч хүний амь эрсдээгүй хэдий ч хэдэн ажилчин бэртсэн, ямар зэргийн гэмтэл авсныг мэдээлэлх боломжгүй гэж хариуллаа” гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document