Аяллын бараа болон бусад тавилга хямд зарна гэх хуурамч мэдээлэл түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #571

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хямд үнээр бараа зарах тухай зарыг олон удаа оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Зах зээлийн ханшаас хэт хямд үнэ, зөвхөн чатаар харилцах нөхцөл тавьдаг нь хуурамч мэдээллээр залилан хийх эхний шинж гэдгийг таньж мэддэг, бусдадаа хэлдэг байгаарай. Мөн хаяг, зургаар шалгах аргаар өөрсдөө баримт шалгалт хийгээд үзээрэй.

2023 оны 06 дугаар сарын 15-наас эхлэн “Худалдаа Бэлэн Бараа” нэртэй хаягаас “Багцаараа 350.000 Бүгд шинэ. 1. Майхан 5-6 хүнийх ( ус чийгний хамгаалалттай) майхны сонголттой, 2. Эвхэгддэг ширээ сандал 4хүнийх, 3. Аяга тавагны ком цүнх, 4. Мах шарагч. Бүгд нийлээд яг одоо эхний 5хүнд 350.000. Унаанд явуулна хүргэлттэй” гэх зарыг аяллын болон тавилга, зараар төрөлжсөн группүүдэд оруулсаар байна.

Зах зээлийн ханшаас хэт хямд үнэ, зөвхөн чатаар харилцах нөхцөл тавьдаг нь хуурамч мэдээллээр залилан хийх эхний шинж гэдгийг таньж мэддэг, бусдадаа хэлдэг байгаарай. Мөн хаяг, зургаар шалгах аргаар өөрсдөө баримт шалгалт хийгээд үзээрэй.

Хаягийг шалгах

“Худалдаа Бэлэн Бараа” гэх нэр дээр дарж ороход тухайн зарын группэд оруулсан постууд харагдана. Баруун дээд буланд байх гурван цэг /…/ дээр дарж, View main profile буюу үндсэн хаягийг нь харах сонголтыг хийгээрэй.

Зар оруулсан хэрэглэгч олон нийтэд нээлттэй горимоор ямар ч зар сурталчилгаа, зарж буй бараагаа хаанаас хэрхэн оруулж ирдэг, агуулах нь хаана байдаг зэрэг арилжаа эрхлэгчийн шинжтэй мэдээлэл оруулаагүй байна. Харин бусдын постуудыг хуваалцах замаар идэвхтэй хэрэглэгч гэж харагдахаар хөтөлдөг байна.

Шалгаж буй хаягт нээлттэй байдлаар оруулаагүй утгыг хайх

Тухайн хаягийн нүүр хуудас дахь гурван цэг /… / дээр дарж, Search гэсэн цонхонд “бэлэн бараа” гэх үгээр хайж үзээрэй. Ингэхэд тухайн хаягаар “бэлэн бараа” гэх үг ашиглан оруулсан бүх зарын постууд нь гарч ирнэ.

Энэ хайлтын үр дүнд тухайн хаягаар 04 дүгээр сарын 8-наас эхлэн 50 орчим удаа майхнаас гадна ширээ сандал, буйдан зэргийг борлуулах тухай зар гарч ирлээ.

Тухайн хаягт Зуунмод-д амьдардаг гэх мэдээллээс өөр танилцуулга байхгүй байна.

Зургаар хайх

Тухайн зарах гэсэн бүтээгдэхүүнүүдийн зургаас дурын зургийг сонгон авч, маусын баруун товчийг дарж, гарч ирэх цэсүүдээс Search image with Google гэснийг сонгон хайгаарай. Зарлалд ашигласан бор майхны зургийг ингэж хайхад Made in China гэх зарын сайтад 92-130 ам.долларын /ойролцоогоор 316,000- 446,000 төгрөг/ үнэтэй 5-12 хүний багтаамжтай хоёр янзын сонголттой Glamping майхан байгааг харж болно.

Онлайн худалдаа хийхдээ анхаарах зүйлс

Дараах шинж чанартай бол хуурамч мэдээлэл байх эрсдэлтэй тул анхаараарай.

  1. Холбоо барих дугааргүй, хаяг байршил заагаагүй,
  2. Зөвхөн чатаар харилцахыг санал болгосон,
  3. “Эхний 5 хүнд” гэх мэтээр яаруулан үйлдол хийхийг шахсан,
  4. Барааныхаа бодит зургийг оруулаагүй, бусдын зургийг ашигласан

Эдгээр шинж тэмдэгтэй онлайнаар бараа худалдах тухай зарын дагуу захиалах гэж байгаа бол бараагаа авалгүйгээр урьдчилж мөнгө шилжүүлэхээс татгалзаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document