Филиппинд болсон ачааны машины ослын зургийг төөрөгдүүлсэн гарчигтайгаар түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 988

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Пакистанд олон сая хүн Кола, Панта уухаасаа татгалзаж байна гэнэ” гэж түгээжээ

Баримт шалгалтын үр дүн

Филиппинд болсон кока коланы ачааны машины ослыг “Пакистанд олон сая хүн кола, фантанаас татгалзаж байна” хэмээн төөрөгдүүлжээ

2021 оны тавдугаар сарын 26-ны өдөр “Lv Haliuk” гэх хаягаас “Пакистанд олон сая хүн Кола, Панта уухаасаа татгалзаж байна гэнэ.” хэмээн нийтэлсэн нь 2024 оны тавдугаар сарын 31-ний өдөр хүртэл идэвхтэй шэйрлэгдсээр нийт 616 реакц, 115 сэтгэгдэл авч, 5700 гаруй удаа цааш түгээгджээ.

Бид осол болсон газрыг Гүүгл мэпээс хайж үзэхэд Филиппин улсын “Silangan Industrial Park Road” гэх нэртэй зам дээр болсон нь харагдлаа. (Зүүн талд – осол болсон зураг, баруун талд – Гүүгл мэпийн зураг)

Silangan Industrial Park Road” гэх нэртэй замын ойролцоо Каламба хотын Силанган дүүрэгт орших Кока-Кола нийлүүлэгч төв оршдог бөгөөд үүнээс холгүй кока кола ундаа зөөж буй ачааны машин осолджээ. Энэ талаар Филиппиний ABS-CBN News мэдээлснийг эндээс, мөн GMA News мэдээлснийг эндээс үзээрэй. Энэхүү мэдээнд 2 ачааны мөргөлдөхөөс зайлсхийж осол гаргасныг дурджээ. Мөн Францын “AFP” мэдээллийн агентлагаас баримт шалгалт хийснийг эндээс үзээрэй.

Дүгнээд хэлбэл, энэ осол нь Пакистан улс болон кола, фантаны хэрэглээтэй огт холбоогүй бөгөөд хандалт авах зорилгоор болсон явдлыг гуйвуулан түгээжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document