Азтан шалгаруулж байшин бэлэглэнэ гэх постоор хандалт авч байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #989

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Азтан шалгаруулж байшин бэлэглэнэ гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгаж буй хаяг нь байнгын давтамжтай азтан шалгаруулна гэж пост оруулдаг ч шалгарсан азтан нь тодорхойгүй, ашигласан зураг нь өөрийн биш интернэт орчноос авсан зураг байна. Азтан шалгаруулах нэрийдлээр хандалт авах зорилготой хаяг руу орж нягталж хэвшээрэй.

2024 оны тавдугаар сарын 29-нд Khulan Jagaa гэх хаягаас “Бүсгүй ертөнц” гэх бүлгэмд “Өнөөдрийн сүүлчийн бэлэг 💌 Өөрийн гэсэн Газаргүй, байшин барих мөнгөгүй нэг гэр бүлд том буян үйлдэж хашаа байшин бэлэглэнэ ээ. Бүх зүйл бодитой азтангаа лайв хийж эх үрсийн баярын өдөр тодруулая азтан маань шууд нүүгээд ирээрэй” гэх тайлбартайгаар байшингийн доторх, гадна тохижилтын зургийг хавсарган түгээжээ. Мөн азтан шалгаруулах нөхцөлдөө “”Gift shop”, “Top shop” гэх хуудаст like дарсан байх, “Ebarimt Буцаан олголт группэд нэгдсэн” байх” гэж оруулжээ. Тус пост нь нийт 404 реакц, 280 сэтгэгдэл авч, 5,000 гаруй удаа цааш түгээгджээ.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

Хаяг шалгах нь

Шалгаж буй хаягаас олон удаагийн давтамжтай азтан шалгаруулах пост оруулдаг ч азтан шалгарсан, шагналаа авсан хэрэглэгчийн тухай мэдээллийг огт оруулаагүй байна. Хаягтаа өөрийн мэдээллийг огт оруулаагүй, харин азтан шалгаруулах пост ихэвчлэн оруулсан.

2024 оны тавдугаар сарын 29-нд “Битүү хивстэй силбэрэн 6 ханатай гэр бэлэглэе нэг айлыг сонгоод 👍дараад л элдэв болзол байхгүй. ~ Ялах магадлал олон шэйр хийвэл ялна 100% амжилт” гэх тайлбартайгаар азтан шалгаруулах постыг оруулсан нь өндөр хандалттай байна. Уг постны азтан шалгаруулах нөхцөл нь шалгасан мэдээлэлтэй ижил “Gift shop”, “Top shop” гэх хуудаст like дарах нөхцөлтэй ажээ. Мөн бэлэн мөнгө, хүүхдийн бэлэг, бараа бүтээгдэхүүн өгнө азтан шалгаруулна гэх постуудыг олон тооны давтамжтай нийтэлдэг.

Шалгаж буй мэдээлэлд хавсаргасан байшингийн зургийг Google lens хайлтын системээр хахайд 2021 оны 10 дугаар сарын 30-нд GoGo.mn мэдээллийн сайтад нийтлэгдсэн ярилцлагын зургийг ашиглажээ. Тухайлбал, GoGo.mn сайтад Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд амьдардаг Д.Сумъяа гэх бүсгүй тухайн онд өөрийн мөрөөдлийн байшингаа босгосон тухай ярилцлагыг оруулсан. Харин ярилцлагад хавсаргасан байшингийн зургууд бидний шалгаж буй мэдээлэлд ашигласан зураг байна.

Шалгаж буй хаяг нь байнгын давтамжтай азтан шалгаруулна гэж пост оруулдаг ч шалгарсан азтан нь тодорхойгүй, ашигласан зураг нь өөрийн биш интернэт орчноос авсан зураг байна. Азтан шалгаруулах нэрийдлээр хандалт авах зорилготой хаяг руу орж нягталж хэвшээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document