Toyota Hilux-ийн хаягаас нэг тоо таасан хүнд Honda үйлдвэрийн автомашин бэлэглэх боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #546

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Тоо зөв таагаад автомашин хожих боломжтой гэх мэдээлэл оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Toyota-гийн нэртэй хаягаас Honda үйлдвэрийн автомашин бэлэглэх боломжгүй.

2023 оны 05 дугаар сарын 22-нд “Toyota Hilux ,Club” нэртэй пэйжид “Одоогоор хэн ч 702-оос өөр дугаар олсонгүй, ялагч нь “Honda Civic” Sport V6. Дахиад 4 ялалт үлдээд байна” гэсэн тайлбартай машины зураг бүхий пост оруулсан нь 05 дугаар сарын 25-ны байдлаар 246 реакц, 2.3 мянган сэтгэгдэл авч, 1081 удаа цааш түгээгдээд байна.

Уг постын сэтгэгдэл хэсэгт тогтмол байршуулсан /pin хийсэн/ “Баярлалаа, битгий мартаарай ❣️: Манай хуудсанд таалагдсан эсэхээ шалгаарай! Энэ нийтлэлийг Facebook-ийн бүх бүлгүүдэд яг одоо хуваалцаарай!” гэсэн нь ийнхүү мянга гаруй удаа шэйрлэх шалтгаан болжээ.

FACTCHECK: Дараах байдлаар нягтлаарай

Хаягийг шалгах

Тухайн мэдээлэл түгээсэн хаяг дээр дарж ороод, “тухай” /about/ болон хуудсын ил тод байдлыг /page transparency/ үзээрэй.

Уг хаягийг 2021 оны 08 дугаар сарын 3-нд Giu нэртэй нээсэн ба 2023 оны 04 дүгээр сарын 7-нд “Toyota Hilux ,Club” болгон нэрээ өөрчилсөн байна. Мөн Индонез улсаас нэг админ удирддаг гэжээ.

Тухайн пэйж нь 1,969 дагагчтай ба нийтэд нээлттэй хоёр пост оруулсан байна. 04 дүгээр сарын 11-нд ялагчийг шалгаруулах групп гэж 𝙡𝙤𝙫𝙚 𝙥𝙧𝙞𝙯𝙚 нэртэй нээлттэй группийн линк холбож өгсөн байна.

Пэйжид холбоо барих мэдээлэл, албан ёсны хаяг, байршил байхгүй байна.

Харин Toyota Hilux төрлийн машины албан ёсны мэдээлэл хүргэдэг хаягийг хайхад Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн борлуулж буй хувилбар гарч ирлээ. Энд ямар нэг тоо таахад азтан болгоно гэсэн мэдээлэл байхгүй байна.

Логик сэтгэлгээгээр бодоод үзэхэд Toyota-гийн нэртэй хаягаас Honda үйлдвэрийн автомашин бэлэглэх боломжгүй.

Мөн нэг тоо таагаад автомашин авах боломжтой гэж бодож, эсвэл зүгээр л азанд найдаж шэйрлэж байгаа тохиолдол бүрт цаашдаа энэ төрлийн хуурамч мэдээлэл дахин харагдаж, хувийн мэдээллийг нь авах зорилготой бүртгүүлэх холбоос явуулах, хуурамч мэдээллээ улам олон хүнд түгээх гүүр болгох зэргээр ашигласаар байх болно. Тиймээс ийм төрлийн мэдээллийг репорт хийвэл танд дахиж харагдахгүй тул өөрийгөө болон найзуудаа хуурамч мэдээллээс холдуулах алхам юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document