Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийг нэмсэн тушаал 03/20-ноос хэрэгжиж эхэлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #542

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

6-р сарын 1-нээс Жишээ нь : Тэрэлж ороход Тэрэлжийн гүүрэн дээрх пост дээр жижиг тэрэг 9000төгрөг , том автобус 72.000 төгрөг автокамераар шууд машин дээр нь бичигдэхээр болсон бнлээ шүү гэсэн пост оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Уг мэдээллийн гол агуулга болох тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэхэд авах хураамжийг нэмэгдүүлсэн нь үнэн боловч 06 дугаар сарын 1-нээс бус тушаал гарсан өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа, мөн Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт автомат камер хийх ажил өрнөж байгаа, бусад газарт хамгаалалтын алба хаагчид хураамжаа авч байгаа зэрэг мэдээлэл нэмэлтээр өгөх шаардлагатай тул “бүрэн бус” гэх тэмдэглэгээ зүүлээ.

2023 оны 05 дугаар сарын 6-нд “Монголын аялал жуулчлалын нэгдсэн зар. Mongolian travel information” нэртэй нээлттэй группэд Road Bull хэрэглэгчийн хаягаас “АНХААРААРАЙ АНХААРААРАЙ !!!! 6-р сарын 1-нээс Жишээ нь : Тэрэлж ороход Тэрэлжийн гүүрэн дээрх пост дээр жижиг тэрэг 9000төгрөг , том автобус 72.000 төгрөг автокамераар шууд машин дээр нь бичигдэхээр болсон бнлээ шүү” гэсэн пост оруулсан нь 05 дугаар сарын 22-ны байдлаар 217 удаа цааш түгээгдээд байна.

Уг мэдээллийн гол агуулга болох тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэхэд авах хураамжийг нэмэгдүүлсэн нь үнэн боловч 06 дугаар сарын 1-нээс бус тушаал гарсан өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа, мөн Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт автомат камер хийх ажил өрнөж байгаа, бусад газарт хамгаалалтын алба хаагчид хураамжаа авч байгаа зэрэг мэдээлэл нэмэлтээр өгөх шаардлагатай тул “бүрэн бус” гэх тэмдэглэгээ зүүлээ.

Дараах байдлаар тодруулсныг хүлээн авна уу.

Хураамж нэмсэн зохицуулалт хэрэгжээд эхэлсэн

Эрх зүйн нэгдсэн сан дахь сайдын тушаал хэсэгт хайж үзэхэд Байгал орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 20-ны А/71 тоот тушаал болон түүний хавсралтыг байршуулсан байна.

Уг тушаалд хэрэгжиж эхлэх хугацааг 06 дугаар сарын 1-ний өдрөөс гэж заагаагүй тул гарсан өдрөөс мөрдөгдөж эхлэх буюу 03 дугаар сарын 20-ноос мөрдөж эхэлжээ.

Тушаалын хавсралтын тайлбар хэсэгт:

  • Нэвтрэх хураамжийн төлбөр төлөгчийн ангиллыг давхардуулахгүй.
  • Ачааны машин, нисдэг тэрэг, онгоцонд нэвтрэх хураамжийн төлбөрийг заавал ноогдуулна.
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гэрээгээр гүйцэтгүүлж буй хамгаалалтын захиргаадын үйл ажиллагаанд энэхүү хураамжийн хэмжээ хамаарахгүй болно” гэж заажээ.

Дээрх тайлбараас харахад ачааны машин, онгоц, нисдэг тэргээс бусдад нь заавал ноогдуулахгүй байх боломжтой байна. Учир нь хамгаалалтын захиргаатай түншлэлийн гэрээтэй автобус, автомашинуудаас хураамж авахгүй байх зохицуулалт нэмж өгсөн байна.

Харин аялах, амрахаар хувийн автомашинтайгаа яваа иргэд байгалийн дурсгалт газарт орох бол 3000 төгрөг, нөөц газарт нэвтрэх бол 6000 төгрөг, харин байгалийн цогцолборт газарт нэвтрэхдээ 9000 төгрөг, дархан цаазат газарт орохын өмнө 15,000 төгрөгийн хураамж төлөх юм байна.

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалтай газрын бодлого зохицуулалтын газрын дарга А.Энхжаргалаас тодрууллаа.

2023 оны 05 дугаар сарын 22-нд БОАЖЯ-ны Тусгай хамгаалалтай газрын бодлого зохицуулалтын газрын дарга А.Энхжаргалаас дараах тодруулгыг авлаа.

“БОАЖ-ийн сайдын А/71 тоот тушаал хэрэгжээд эхэлсэн. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт автомат төхөөрөмж байршуулах ажлыг Зам тээвэр хөгжлийн яамтай хамтран гүйцэтгэж байна. Бусад байгалийн цогцолборт болон дурсгалт, дархан цаазат газруудад нэвтрэхдээ хураамжийг хамгаалалтын захиргааны ажилтнаар дамжуулж авч байгаа. Энэ хураамж нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6-р зүйлийн 8-д заасанчлан “тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн орлого”-д хамаарах бөгөөд тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажлын төсвийн бүрдэл хэсэг болдог. Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажлын төсөв нь байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг нөхөн сэргээх, газрыг засаж тохижуулах арга хэмжээг хэрэгжүүлэх, мониторингийн аргаар судалгаа, шинжилгээ хийх, сурталчлах зардал, ажиллагсдын цалин хөлс зэрэгт зарцуулагдахыг хуульчилж өгсөн” гэлээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document