24 байршилд газраа чөлөөлөөд байранд орох боломжтой #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #54

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Газраа чөлөөлөөд байранд орох боломжтой 24 байршил” гэх гарчигтай мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Нийслэлийн Орон Сууцны Корпорациийн Газрын Менежментийн хэлтэсийн мэргэжилтэн н.Ганчимэг “Тус мэдээлэл нь НОСК-оос  хоёр жилийн өмнө нийтэлсэн мэдээ. Тус байршлууд дээр хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой нь үнэн ч одоогийн байдлаар зөвхөн СХД-ийн есдүгээр хороо болон БЗД-ийн 19 дүгээр хороонд бүртгэл аваад, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.” гэх тайлбарыг өглөө.

2021 оны хоёрдугаар сарын 14-нд mass.mn сайтад “Газраа чөлөөлөөд шууд байранд орох боломжтой 24 байршил” гэсэн мэдээ нийтлэгдсэн бөгөөд Crow Tangle хэрэглүүрээр шалгаж үзэхэд уг мэдээг 2021 оны хоёрдугаар сарын 22-ны 17:00 цагийн байдлаар Фейсбүүкт 670 удаа хуваалцаж, 225 удаа сэтгэгдэл үлдээн, 830 риакц даржээ.

1. “Газраа чөлөөлөөд шууд байранд орох боломжтой 24 байршил” гэх түлхүүр өгүүлбэрээр хайлт хийхэд 2021 оны хоёрдугаар сард уг мэдээг нийтэлсэн өөр хэд хэдэн сайтаас гадна 2019 оны 11 дүгээр сарын 11-нд буюу жил гурван сарын өмнөх мэдээлэл гарч ирсэн.

📌Уг мэдээний агуулга болон текст нь шалгалт хийж буй мэдээтэй ижил байсан тул цаг үеийн хувьд хоцрогдсон мэдээлэл түгээн олон нийтийг төөрөгдүүлсэн гэж дүгнэж байна.

2. Газраа чөлөөлөөд байранд орох төслийн талаар Нийслэлийн Орон Сууцны Корпорациас (НОСК) тодруулахад Газрын Менежментийн хэлтэсийн мэргэжилтэн н.Ганчимэг дараах мэдээллийг өгсөн юм.

📌“Газраа чөлөөлөөд байранд орох боломжтой 24 байршил гэсэн нь НОСК-ийн бараг хоёр жилийн өмнө нийтэлсэн мэдээ. Тус байршлууд дээр хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой нь үнэн ч одоогийн байдлаар зөвхөн СХД-ийн есдүгээр хороо болон БЗД-ийн 19 дүгээр хороонд бүртгэл аваад, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тус байршлууд дээрх хэрэгжилт дууссаны дараа бусад байршлуудаас сонгож хэрэгжүүлж эхэлнэ. Мөн хөтөлбөр тодорхой байршилд хэрэгжиж эхлэхийн тулд эхлээд айл өрхүүд нэгдэх хэрэгтэй байдаг. Тухайн байршил дахь айлууд газраа чөлөөлөхөөр нэгдэж, нийт 4 га хүрвэл бидний зүгээс хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх боломжтой болдог”

3. Мөн НОСК-ийн албан ёсны вэбсайтад “Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд иргэдийн эзэмшил газрыг орон сууцаар солих ажлыг НОСК ХК-аас 2019 оны 11 дүгээр сард эхлүүлсэн бөгөөд 2020 оны хоёрдугаар улирлын байдлаар Сонгинохайрхан дүүргийн 9, 10 дугаар хороонд нийтдээ 6.4 га газарт 125 нэгж талбар буюу хашааны 440 гаруй иргэд эзэмшил газраа орон сууцаар сольж шинэ орон сууцандаа орсон байна. Дээрх байршлын иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил бүрэн хийгдэж дууссан бөгөөд 250 орчим янданг бодитоор буулгажээ. Мөн Цайз орчим газраа орон сууцаар солих ажил хэрэгжсэнээр 4.3 га газар чөлөөлөгдөж 150 орчим яндан үгүй болж, 270 гаруй иргэд орон сууцанд хамрагдаж байгаа” хэмээн мэдээлж байсан.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document