Алтан жимс ходоодны хорт хавдар эмчилдэг нь батлагдаагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #478

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Ходоодны xорт хавдар, түрүү булчирхайн үрэвcэл болон өтгөн хаталтыг эмчилдэг алтан жимсний ач тус гэх мэдээлэл оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Луис Пуэнтэ (Luis A. Puente) нарын алтан жимсний эрүүл мэндийн ач холбогдлын судалсан өгүүлэлд тайлбарласнаар Перугийн уламжлалт анагаах ухаанд алтан жимсийг хавдар, гепатитит, астма, чичрэг өвчин зэргийг эмчлэхэд ашиглаж байсан гэдэг ч эдгээр нь шинжлэх ухааны судалгаагаар батлагдаагүй болохыг Дэвид Завала (David Zavala) нарын перу судлаачид онцолсон байна.

2021 оны 08 дугаар сарын 21-нд delgeen.com вэб сайт “Энэ жимс бол жинхэнэ гайхамшиг л гэсэн үг! Ходоодны xорт хавдар, түрүү булчирхайн үрэвcэл болон өтгөн хаталтыг эмчилнэ!” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэсэн. Энэ мэдээлэлд алтан жимс буюу шаргал өнгөтэй жимсгэний зургийг ашиглан үүнийг хэрэглэн “бидний хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой маш олон өвчнийг, тэр дундаа бүдүүн гэдэс, нарийн гэдэс, ходоодны хорт хавдрыг ч эмчилж чаддаг” гэжээ.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Алтан жимс нь өмнөд Америкаас гаралтай хожим Хятад, өмнөд Ази, Австралид нутагшуулан ургуулж эхлэсэн бөгөөд Перу зэрэг орнуудад уламжлалт эмчилгээнд ашиглагдаж байсан байна.

Алтан жимс (Physalis peruviana) нь ходоодны хорт хавдар болон бусад төрлийн хавдрыг эмчилдэг нь батлагдаагүй бөгөөд энэ жимс нь хавдрын үндсэн эмчилгээний нэг хэсэг биш юм. 

Тус жимс нь каротиноид, антиоксидант, витамин А, В, С, К зэргээр баялаг зэрэг нь эрүүл мэндэд тустай. Тодруулбал цусан дахь сахарын хэмжээг зохицуулах, жин хасах зорилгоор ашиглах болон булчингийн өвдөлт намдаах, судасны үйл ажиллагааг сайжруулах зэрэг ач холбогдолтой болохыг АНУ-ын Клийвландын клиникийн вэб сайтад мэдээлсэн байна. Түүнчлэн алтан жимс нь уушги, нойр булчирхай болон хоолойн хавдрын эсрэг үйлчилгээтэй байж болох талаар судалгаанууд байдаг боловч эдгээр нь эсийн өсгөвөр эсвэл компьютер загварчлалын түвшинд хийсэн байдаг байна. 

Луис Пуэнтэ (Luis A. Puente) нарын алтан жимсний эрүүл мэндийн ач холбогдлын судалсан өгүүлэлд тайлбарласнаар Перугийн уламжлалт анагаах ухаанд алтан жимсийг хавдар, гепатитит, астма, чичрэг өвчин зэргийг эмчлэхэд ашиглаж байсан гэдэг ч эдгээр нь шинжлэх ухааны судалгаагаар батлагдаагүй болохыг Дэвид Завала (David Zavala) нарын перу судлаачид онцолсон байна.

Мөн эрүүл мэндийн судалгааны талаарх дэлхийн хамгийн том дата бааз буюу АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн институтийн (National Institute of Health) судалгааны санд алтан жимс нь хавдрын эмчилгээ болохыг баталсан судалгаа байхгүй байна. Өөрөөр хэлбэл алтан жимс нь хавдрын батлагдсан эмчилгээ биш бөгөөд үүнийг баталсан судалгаа одоогоор байхгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document