Турк улсын тариалангийн талбай дээр том хэмжээний нүх үүссэн нь үнэн ба 1920-2022 онд 2,240 нүх бүртгэгдээд байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #464

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Турк улсын тариалангийн талбай дээр асар том, учир битүүлэг нүхнүүд үүссэн талаар мэдээлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Мэдээлэлд ашигласан зураг дахь нүх нь 02 дугаар сарын 23-нд үүссэн ба 12 метр гүн, 37 метрийн диаметртэй гэсэн байна. Харин шалгаж буй мэдээлэлд 60 метрээр “томсгон” мэдээлжээ.

2023 оны 02 дугаар сарын 27-нд xopom.com вэб сайт “Турк улсын тариалангийн талбай дээр асар том, учир битүүлэг нүхнүүд үүсч эхэлжээ” гэх гарчигтай мэдээлэл нийтлэн Туркт энэ оны хоёрдугаар сарын 06-нд болсон газар хөдлөлтөөс хойш учир битүүлэг нүх үүссэн талаар мэдээлсэн. Энэ мэдээлэлд тайлбарласнаар газар хөдлөлтөөс хойш 20 хоногийн дараа Туркийн Конья мужийн тариан талбайд “гүн нь 15 метр, диаметр нь ойролцоогоор 100 метр” бүхий том хэмжээтэй нүх үүссэн ба энэ нь газар хөдлөлттэй холбоогүй гэдгийг Конья хотын Техникийн их сургуулийн газар, хөрс судлалын факультетын захирал Фетулла Арык мэдэгдсэн гэжээ. Мөн тус мэдээллийн эх сурвалжид CNN Тurk, Türkiye Gazetesi зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээллийг хавсаргасан байна.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Зураг болон гарчиг нь төөрөгдүүлсэн ч агуулга нь үнэн мэдээлэл

Бид том хэмжээний нүх үүссэн тухай мэдээллийг Туркийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын сурвалжлага, мэдээллээс хайж үзсэн бөгөөд шалгаж буй мэдээлэлд ашигласан нүүр зураг дахь нүх нь 02 дугаар сарын 23-нд үүссэн ба нүх үүссэн талаар Anadolu Agency, NTV, Türkiye Gazetesi гэх мэт хэвлэлийн байгууллагууд мэдээлсэн байна. Дээрх эх сурвалжуудад мэдээлснээр тус нүх нь 12 метр гүн, 37 метрийн диаметртэй гэсэн байна. Харин шалгаж буй мэдээлэлд 60 метрээр “томсгон” мэдээлжээ. 

Ийм нүх 1920 оноос хойш үүсэж, бүртгэгдсээр байна

2022 оны 11 дүгээр сард Anadoly агетлагт Конья хотын Техникийн их сургуулийн профессор Фетулла Арык “Өнөөдрийн байдлаар Коньяд 2240 ийм төрлийн нүх бүртгэгдсэн” гэж мэдэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд нүх үүсэх үзэгдэл ихэссэн бөгөөд 1920-2009 оны хооронд нийт 95 нүх бүртгэгдсэн бол 2010-аас 2020 оны хооронд 309 нүх бүртгэгдсэн байна. Харин 2021 онд өмнө нь бүртгэгдээгүй 1742 нүхийг шинээр бүртгэсэн байна.

Нүхнүүдийг газар хөдлөлтөөс бус гүний усыг ихээр хэрэглэснээс үүссэн гэж үзжээ 

Фетулла Арыкын тайлбарлаж буйгаар гүний усны хяналтгүй, хэт их хэрэглээ нь нүх үүсэх гол шалтгаан болж байна гэсэн байна. Харин хоёрдугаар сарын 23-нд үүссэн нүхийг профессор Арык газар хөдлөлтөөс болсон гэдгийг батлах баримт байхгүй гэж тайлбарласан байна.Сүүлийн 10 жилийн хугацаанд Коньяд үүссэн нүхний тоо ихээхэн нэмэгдэж байгаа бөгөөд энэ асуудлыг зохицуулахаар Туркийн засгийн газраас хэлэлцэж буйг Anadoly агентлаг мэдээлсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document