Иргэн Ган-Очирын дансанд 9.9 их наяд төгрөгийн авлигын мөнгө шилжүүлсэн гэх мэдээлэл #ХУДАЛ

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Нэр бүхий төрийн албан хаагчид миний амыг таглах зорилгоор 9.9 их наяд төгрөг шилжүүлсэн байна. Хаан банкны дансаар ийм их хэмжээний мөнгө шилжүүлсэн байна” гэх агуулгыг дурдсан бичлэг оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Банк нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хууль, хяналтын байгууллагаас ирсэн мэдэгдэл, шийдвэрийн дагуу харилцагчийн банкин дахь дансны хөдөлгөөнд хязгаарлалт тогтоодог. Үүний дагуу иргэн Г.Ган-Очирын дансанд шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг хасах дүнгээр, системийн боломжит оронгоор тооцож өндөр дүнгээр барилт хийсэн байсан. Хасах дүнтэй дансны үлдэгдэл харагдаж байгаа нь дансанд нь энэ хэмжээний мөнгөн хөрөнгө байгаа гэсэн утга биш бөгөөд дансны хөдөлгөөнийг банк системийн боломжит дээд оронгоор хязгаарласныг харуулж буй юм.

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #351

2022.12.13 | Улаанбаатар хот, Монгол

2021 оны 12 дугаар сарын 12-нд Saaga Sneaker shop нэртэй пэйжид “Энэ чинь одоо юу вэ? 9,999,999,999,999 төгрөг” гэсэн гарчигтай бичлэг оруулсан нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны байдлаар 14 мянган реакц, 1 мянган сэтгэгдэл авч, 15 мянган удаа цааш түгээсэн байна.

Бичлэгт:

“Нэр бүхий төрийн албан хаагчид миний амыг таглах зорилгоор 9.9 их наяд төгрөг шилжүүлсэн байна. Хаан банкны дансаар ийм их хэмжээний мөнгө шилжүүлсэн байна” гэх агуулгыг дурдаж байна.

FACTCHECK:Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Уг мэдээллийг няцааж Хаан Банк мэдэгдэл гаргасан байна.

Хаан банкны зүгээс өөрсдийн албан ёсны Khan Bank нэртэй пэйжид 2022 оны 12 дугаар сарын 13-нд дараах мэдэгдлийг байршуулжээ. Мэдэгдэлд:

Хаан Банк нь үйл ажиллагаандаа Монгол улсын хууль тогтоомжийг чанд мөрдөн ажилладаг бөгөөд хууль бус үйл ажиллагааг дэмжин оролцдоггүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн Г.Ган-Очирын оролцсон сошиал сувгуудаар тараагдсан лайв бичлэгийг үндэслэн дараах тайлбарыг хийж байна. Банк нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хууль, хяналтын байгууллагаас ирсэн мэдэгдэл, шийдвэрийн дагуу харилцагчийн банкин дахь дансны хөдөлгөөнд хязгаарлалт тогтоодог. Үүний дагуу иргэн Г.Ган-Очирын дансанд шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг хасах дүнгээр, системийн боломжит оронгоор тооцож өндөр дүнгээр барилт хийсэн байсан. Хасах дүнтэй дансны үлдэгдэл харагдаж байгаа нь дансанд нь энэ хэмжээний мөнгөн хөрөнгө байгаа гэсэн утга биш бөгөөд дансны хөдөлгөөнийг банк системийн боломжит дээд оронгоор хязгаарласныг харуулж буй юм” гэсэн байна.

Хаан банкны 2021 оны нийт актив хөрөнгө 13.4 их наяд төгрөг

Хаан банкны 2021 оны Жилийн тайланд “2021 оны жилийн эцсийн байдлаар нийт актив 13.5 их наяд төгрөгт хүрч, 2020 оны эцэстэй харьцуулахад 11.2 хувийн өсөлт үзүүлсэн байна. Энэ нь нийт банкны системийн хэмжээнд тэргүүлж, 33 хувийг эзэлж байна” гэсэн байна.

Нийт актив хөрөнгийн талаас ч илүү их хэмжээний мөнгийг банкны дансаар илгээх боломжгүй юм. Учир нь Хаан Банкны Интернет банкны гарын авлагад цахим гүйлгээний өдрийн лимит 20 сая төгрөг бөгөөд бусад тохиолдолд заавал дилертэй холбогдон хэлцэл хийх ёстойг заасан байна.

Мөн бичлэгт харуулж буй Г.Ган-Очир нэртэй хэрэглэгчийн гүйлгээний мэдээлэлд хамгийн сүүлд 2022 оны 08 дугаар сарын 17-нд 20,000 төгрөгийн орлого хийгдсэн нь харагдаж байна, үүнээс хойш гүйлгээний мэдэгдэл ирээгүй ба шалгаж буй мэдээлэлд дурдсан их хэмжээний мөнгийг хэрэглэгч гаднаас хүлээж авсан гэх орлогын мэдээллийг харуулаагүй байна.

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document