НАСА тодорхойгүй газрын талаар мэдээлэл цацлаа гэх мэдээлэл #ЕГӨӨДӨЛ

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“MY CAR BE LIKE” нэртэй пэйжид сүүдэртсэн хэсэг бүхий дэлхийн гадаргуун зургийг Дөнгөж сая Наса нэгэн мэдээлэл цацлаа. Хиймэл дагуулаас авсан зургаар бол энэ ямар газар гэдэг нь тодорхойлогдохгүй байгаа бололтой. Хятадын хойх нь Оросын урд талд юм гэнэ. NASA’s James Webb Space Telescope 2022.12.28” гэх тайлбартай постолсон байна. 

Баримт шалгалтын үр дүн

Уг зураг нь 1999 оны 08 дугаар сарын 11-нд нар хиртэх үед Францын сансрын нисгэгч Жан-Пьер Хайнерын авсан сарны сүүдэр Франц улс дээр тусах үеийн зураг байна.

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #371

2022.12.28 | Улаанбаатар хот, Монгол

2022 оны 12 дугаар сарын 28-нд “MY CAR BE LIKE” нэртэй пэйжид сүүдэртсэн хэсэг бүхий дэлхийн гадаргуун зургийг “Дөнгөж сая Наса нэгэн мэдээлэл цацлаа. Хиймэл дагуулаас авсан зургаар бол энэ ямар газар гэдэг нь тодорхойлогдохгүй байгаа бололтой. Хятадын хойх нь Оросын урд талд юм гэнэ. NASA’s James Webb Space Telescope 2022.12.28” гэх тайлбартай постолсон нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны байдлаар 377 реакц, 35 сэтгэгдэл авч, 163 удаа цааш хуваалцсан байна. 

FACT CHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Уг зураг нь 1999 оны нар хиртэх үеийн зураг байна.

Шалгаж буй мэдээлэлд дурдсан NASA’s James Webb Space Telescope пэйжид “дөнгөж сая” буюу 12 дугаар сарын 28-нд нийтэлсэн ямар нэг мэдээлэл байхгүй ба хамгийн сүүлд 12 дугаар сарын 22-нд пост оруулсан байна. 

NASA албан ёсны вэбсайтад ч хиймэл дагуулаас авсан тодорхойгүй байршлын зурагтай холбоотой ямар нэг мэдээлэл байршаагүй байна.

Зургийг Google reverse image search хэрэглүүр ашиглан хайхад The Guardian сонины вэбсайтад 2015 оны 03 дугаар сарын 15-нд байршуулсан мэдээний илэрц гарч ирлээ. Мэдээ нь:
“Удахгүй тохиох нарны бүтэн хиртэлт нь Шотландын алс хойгт үзэгдэх юм. Түүнээс өмнө түүхэнд хамгийн их хүн үзсэн буюу 1999 оны 08 дугаар сарын 11-ний нарны бүтэн хиртэлтийг эргэн санацгаая” гээд тухайн үеийн олон зургийг хавсаргасанд шалгаж буй мэдээлэлд ашигласан зураг багтжээ.

Зургийн тайлбар нь “Францын сансрын нисгэгч Жан-Пьер Хайнерийн Оросын МИР сансарын станцаас авсан сарны сүүдэр Франц улс дээр тусах үеийн зураг. Хайнер сарны сүүдэр 150 орчим км талбайг хамарсан гэж дурджээ” гэсэн байна.   

Та бүхэн эх сурвалж хэсэгт хавсаргасан Zoom Earth хэрэглүүрийг ашиглаж Монгол Улс сансраас хэрхэн харагддагийг харах боломжтой.

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document