1. ОУВС-ийн захирлын зургийг ашигласан хуурамч хаяг
Дээрх зээл, буцалтгүй тусламжуудыг олгоно гэсэн хаягийн нүүр зурагт Олон Улсын Валютын Сангийн захирал Кристалина Георгиевагийн зургийг ашигласан ба ковер зураг нь 2019 оны 12 дугаар сарын 3-нд ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева Дакар дахь Төв банкны төв байранд ерөнхийлөгч Тиемоко Мейлиет Конэтэй уулзсан айлчлалын үеэр авсан зураг байна. Эдгээр зургийг 2022 оны 09 дүгээр сарын 3-нд оруулж, зээл олгох агуулгатай залилангийн шинжтэй мэдээллүүддээ оруулж эхэлжээ.
2. Дансны мэдээлэл, регистрийн дугаар, утас, и-мэйл хаяг зэрэг хувийн мэдээллээ өгч болохгүй
Шалгаж буй мэдээлэлд холбоо барих дугаар, хаяг байхгүйгээс гадна зөвхөн чатаар харилцах нөхцөл тавьсан. Ийм төрлийн залилангийн түгээмэл шинж нь чатаар харилцахдаа итгүүлэн үнэмшүүлж, таны дансны мэдээлэл, нууц үг, регистрийн дугаар, утасны дугаар, мөн утсанд чинь ирсэн 6 оронтой тоо гэх мэтийг авахыг хүсдэг. Та эдгээр мэдээллээ итгэж өгснөөр цахим залилангийн хохирогч болох эрсдэлтэй. Тиймээс сайн мэдэхгүй хаягтай /хүнтэй/ харилцахдаа хэрсүү байж, хувийн мэдээллээ бүү өгөөрэй.
3. Хаягийг репортлох
Хэрэв та цахим залиланд өртөх магадлалтай байснаа мэдэж авсан бол бусад хүмүүсийг хамгаалах үүднээс тухайн хаягийг репорт хийж болно. Ингэхийн тулд хаягийн баруун дээд хэсэгт байрлах гурван цэг /…/ дээр дарж Find support or report гэснийг сонгож зааврын дагуу хийж болно. Мөн Facebook-ийн луйврын талаар мэдээлэх заавраар орж мэдүүлж болно. /эх сурвалж хэсэг дэх линкээр ороорой/