Омикроны хувилбарууд хүйтэнд тэсвэргүй гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 11 дүгээр сарын 28-нд И. Цэрэнхүү нэртэй хэрэглэгч “Сайхан мэдээ: Энэтхэг ВА 2.75.2 болон хужаа ВА1 вирус -25-30 хэмд амьдрах тэсвэргүй юм байна шүү. Монголын минь заяа” гэх пост оруулсан нь 11 дүгээр сарын 29-ны байдлаар 1.5 мянган реакц, 128 сэтгэгдэл авч, 228 удаа цааш түгээсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

2022 оны 11 дүгээр сарын 28-нд И. Цэрэнхүү нэртэй хэрэглэгч “Сайхан мэдээ: Энэтхэг ВА 2.75.2 болон хужаа ВА1 вирус -25-30 хэмд амьдрах тэсвэргүй юм байна шүү. Монголын минь заяа” гэх пост оруулсан нь 11 дүгээр сарын 29-ны байдлаар 1.5 мянган реакц, 128 сэтгэгдэл авч, 228 удаа цааш түгээсэн байна.

Омикрон хувилбарын талаарх мэдээлэл

ДЭМБ-ын SARS-CoV-2 вирусын хяналтын самбарт мэдээлснээр BA.1 нь 2021 оны 11 дүгээр сарын сарын 26-нд Анхаарах шаардлагатай ангилалд зарласан хувилбар бөгөөд Омикроны анхны хувилбар юм. Анх Ботсвана, Өмнөд африк улсуудад илэрсэн. BA 2.75 нь Омикроны дэд хувилбар болох BA.2-ын мутаци бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 31-нд Энтхэг улсад анх бүртгэгдсэн. Их Британийн эрдэмтдийн Америкийн Анагаах ухааны зөвлөлийн JAMA Network сэтгүүлд 2022 оны 10 дугаар сарын 25-нд нийтлүүлсэн омикрон болон түүний дэд хувилбаруудын ялгааг тодорхойлох судалгааны ажилд “BA 2 болон түүний дэд хувилбарууд нь омикроны анхны хувилбараас халдварлуулах чадвар нь өндөр ч, хүндрэх тохиолдол нь бага гэдгээрээ ялгаатай” болохыг дурджээ. Гэвч шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг температур тэсвэрлэхтэй холбоотой ямар нэгэн шинж чанар ялгааг тодорхойлоогүй байна.

1. Хүйтэн цаг агаар нь вирус илүү халдварлах нөхцлийг бүрдүүлдэг.

2020 оны 11 дүгээр сарын 11-нд Insider сэтгүүл Нью-Йоркийн их сургуулийн Лангон эмнэлгийн дархлаа, халдварт өвчин судлаач Таниа Эллиотоор хянуулсан нийтлэлийг вэбсайтдаа байршуулсан байна. Мэдээлэлд: “Вирус төрлөөсөө хамаараад янз бүрийн шинж чанартай байна. Нийтлэг тохиолдолд вирус нь хүйтэнд маш тэсвэртэй бөгөөд хөлдсөн ч устахгүй байх чадвартай. Жишээлбэл, томуу болон томуу төст өвчний вирус хүйтрэх тусам тархалт нь ихсэж, хүмүүсийг өвчлүүлдэг. Зарим вирус хуурай, хүйтэн агаарт илүү хурдан үржинэ. Вирус нь өөрийгөө халуунаас хамгаалах бүрхэвчтэй байдаг ба хүйтэн температурт уг хүрээ хөлдөж, хатуужсанаар илүү халдварлах боломжийг олгодог. Түүнчлэн хуурай агаарт бидний хамрын хөндийн салст бүрхэвч хуурайшиж, халдварлуулагчаас хамгаалах чадвараа алддаг тул цаг агаар хүйтрэх үед өөртөө илүү санаа тавих хэрэгтэй” гэсэн байна. 2020 оны 05 дугаар сарын 01-нд БНХАУ-ын эрдэмтдийн The Lancet сэтгүүлд нийтлүүлсэн судалгааны ажлын дүгнэлтэд “Ковидын вирус нь цельсийн 70 хэмд 5 хүртэлх минут тэсвэртэй” гэж үзжээ. Гэвч одоогоор албан ёсны, нэр хүнд бүхий эрүүл мэндийн байгууллагуудаас вирусийг устгах тохиромжтой температурыг тогтоосон гэх мэдээлэл гаргаагүй байна.

2. Вирус нь агаарт байхдаа 20 минутын дотор халдварлуулах чадварынхаа 90 хувийг алддаг

The Guardian сэтгүүлийн вэбсайтад 2022 оны 01 дүгээр сарын 11-нд байршуулсан мэдээлэлд: “Ковидын вирус богино агаарт гараад 20 минутын дотор халдварлуулах чадварынхаа 90 хувийг алддаг. Тиймээс та ковидоор өвчилсөн тохиолдолд агаарт байгаа вирусээр халдварласан гэхээсээ илүүтэй хамт сууж уулзсан найзууд, гэр бүлийнхнээсээ авсан байх магадлал өндөр. Зай барих, маск сайн зүүх нь хамгийн чухал юм” гэсэн байна. ДЭМБ-ын Ковидын тухай хуурамч мэдээллийн залруулгад ч “Хүйтэн температур нь ковидын вирусийг устгана гэж үзэх нь утгагүй бөгөөд гадаах температураас үл хамааран хүний бие 36.5-37C хэмтэй байх тул дуслын замаар хүнийг халдварлуулж чадна” гэсэн байна. Дээрх мэдээллүүдээс үзэхэд 25-30 хэмийн хүйтэн байх үед биеийг аль хэдийнээ өвчлүүлсэн вирус устахгүй ба агаарт байгаа вирус 20 минутын дотор халдварлуулах чадвараа алдах тул цаг агаар хүйтэрснээр ковидын халдвар буурна гэж дүгнэж болохгүй. CNBC агентлагийн вэбсайтад байршуулсан омикроны цаг үеийн мэдээллээр BA1 буюу омикрон хувилбарын тархалт 2021 оны 12 сар гэхэд дэлхийн 57 оронд илэрсэн байсан бөгөөд дэлхийн бөмбөрцгийн хойд хэсгийн хүйтэн цаг агаартай орнуудад ч халдварын давлагаа эхэлсэн нь цаг агаарын хүйтэн нөхцөлд ковидын вирус халдварлаж буйг харуулж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document