2022 оны 11 дүгээр сарын 24-нд Нэр Төр.мн нэртэй Facebook хуудас “Монгол эмэгтэй Бельги-Канадын тоглолтыг шүүсэн” гэж мэдээлжээ. Тус пост нь “Бельги болон Канадын тоглолтын талбайн шүүгчээр Монголд төрж 1997 оноос АНУ-д амьдарсан Монгол бүсгүй Аюушийн Хэрлэнчимэг ажиллажээ. Түүний аав Цэвэлийн Аюуш нь Монголын хөлбөмбөгийн анхны шигшээ багийн гишүүн байсан ажгуу. Түүнд амжилт хүсээд сайхан шэйрлэчихеээ Монголчуудаа.” гэжээ.
2022 оны 11 дүгээр сарын 24-нд Нэр Төр.мн нэртэй Facebook хуудас “Монгол эмэгтэй Бельги-Канадын тоглолтыг шүүсэн” гэж мэдээлжээ. Тус пост нь “Бельги болон Канадын тоглолтын талбайн шүүгчээр Монголд төрж 1997 оноос АНУ-д амьдарсан Монгол бүсгүй Аюушийн Хэрлэнчимэг ажиллажээ. Түүний аав Цэвэлийн Аюуш нь Монголын хөлбөмбөгийн анхны шигшээ багийн гишүүн байсан ажгуу. Түүнд амжилт хүсээд сайхан шэйрлэчихеээ Монголчуудаа.” гэжээ. Дээрх мэдээлэл нь 11 дүгээр сарын 25-ны байдлаар 410 реакц, 41 коммент авч, 517 удаа цааш түгээгдээд байна.
1. Зургаар хайх аргаар мэдээллийн бодит байдлыг нягтлах
Постод ашигласан зургийг Google хайлтын системийн Google Lens функцаар хайж үзэхэд монгол эмэгтэйн бус Азийн аваргуудын лигийн тэмцээнийг шүүсэн япон эмэгтэй Ёшими Ямашитагийн талаарх мэдээллийн илэрцүүд гарч ирсэн. Тус зураг нь Ёшими Ямашитагийн 2020 оны Токиогийн олимпын үеэр Бразил болон Замбиа улсын эмэгтэй багуудын хооронд болсон тоглолтыг шүүх үеэр авсан зураг гэдгийг илэрцүүд дэх хайлтын үеэр “Getty Images” зургийн сангаас тогтоосон.
2. FIFA-ийн шүүгчдийн жагсаалтад А.Хэрлэнчимэг гэсэн монгол эмэгтэй шүүгч байхгүй
Мөн энэ оны Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд ажиллахаар Олон улсын хөлбөмбөгийн холбооноос (FIFA) сонгогдсон шүүгчдийн жагсаалтад Аюушийн Хэрлэнчимэг гэсэн шүүгч байхгүй байна. Харин тус жагсаалт шүүгч Ёшими Ямашита байгаа бөгөөд энэ удаагийн дэлхийн аваргаар анх удаа 3 эмэгтэй шүүгчийг шүүгчдийн бүрэлдэхүүнд оролцуулж байгаа юм. Үүнд, Ёшими Ямашита, Францын Стефание Фраппарт, Рвандын Салима Мукансанга нарын хамт энэ оны дэлхийн аваргын тэмцээнийг шүүнэ гэж BBC мэдээлжээ. Катарт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аваргын F группын Бельги-Канадын 11 дүгээр сарын 23-нд болсон тоглолтыг Замбиагийн шүүгч Жанни Сиказвэ (Janny Sikazwe) шүүсэн байна.