🔍Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
1. Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн баримт шалгах төв уг мэдээллийг худал болохыг тогтоосон байна.
2019 оны 05 дугаар сарын 1-нд АНУ-ын Politifact баримт шалгах төв уг мэдээллийг шалгаж худал болохыг мэдээлсэн байна. Баримт шалгалтыг дор хүргэж байна.
“Долоон жилийн өмнө цахим сүлжээнд хүчтэй тархаж байсан худал мэдээлэл дахин давлагаалж байна. Уг мэдээлэл 2012 оны 11 сард Facebook нээлттэй компани болох үед уг цуу яриа хүчтэй тархаж байжээ. Хэрэглэгч Facebook сүлжээнд бүртгүүлэхдээ үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн тохиолдолд хэрэглэгчийн хаяг үүсдэг. Харин өөрийн хувийн хаягтаа ямар нэг пост оруулж, мэдэгдэл хийх нь анх зөвшөөрсөн үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах боломжгүй. Тархаад буй цуу ярианд залруулга хийх зорилгоор 2012 онд Facebook мэдэгдэл хийж байсан байна. Мэдэгдэлд: “Facebook-ийг хэрэглэгчийн хувийн мэдээлэл, нийтэлсэн контентыг дур зоргоороо ашиглах боломжтой мэтээр тайлбарласан байна. Манай платформыг ашигладаг хэрэглэгч зөвхөн өөрөө л нийтэлсэн мэдээллээ эзэмших, удирдах эрхтэй” гэжээ.
2. Facebook платформын үйлчилгээний нөхцөлд хэрэглэгчийн мэдээллийг бусдад тараадаггүйг тодорхой заасан байна.
Facebook буюу 2021 оны 10 сараас хойш Meta нэрээр явж буй цахим платформын үйлчилгээний нөхцөлд: “Бид хэрэглэгчдээс Facebook сүлжээг ашигласан гэж ямар нэг төлбөр авдаггүй. Эсрэгээрээ бизнесийн байгууллага, хувь хүмүүс хэрэглэгчдэд өөрсдийн мэдээллийг идэвхжүүлж хүргэх зорилгоор сурталчилгааны төлбөр төлөх боломжтой. Манай платформыг ашигласнаараа танд ямар сурталчилгааг харуулахыг зөвшөөрсөн хэрэг. Бид таны хэрэглээний зан үйл, сонирхолд тань тааруулж тухайн сурталчилгааг бэлтгэдэг. Ингэхдээ таны хувийн мэдээлэл, хаягийн өгөгдлүүдийг бусад этгээдүүдэд олгодоггүй. Мөн тантай шууд хамааралтай хэрэглэгчийн нэр, цахим хаяг, бусад холбогдох мэдээллийг ямар нэг байдлаар тараадаггүй болно. Эсрэгээрээ сурталчилгаа хийх хүсэлтэй этгээд бидэнд ямар төрлийн үзэгчдэд сурталчилгаагаа харуулмаар байгааг илэрхийлснээр бид мэдээллийг нь хэрэглэгчдэд хүргэдэг” гэжээ.