Улаанхуаранд нээгдсэн ресторан гэх бичлэг егөөдөл

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 06 дугаар сарын 1-нд Дагдангийн Анхбаяр нэртэй хэрэглэгчийн хаягаас “Улаанхуаранд ийм нэртэй газар нээгдсэн байна… #гэнээ” гэх тайлбартай усан дээрх рестораны бичлэг оруулсан нь 06 дугаар сарын 10-ны байдлаар 1.4 мянган реакц, 199 сэтгэгдэл авч, 271 удаа цааш түгээсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Эндээс Google дээрх илэрцүүдийг сонговол Турк дэх Yuvarlakçay Defne буюу Дугуй Дефне гэх нэртэй ресторан гэдгийг мэдэж болно.
Yuvarlakçay Defne гэдэг үгээ Google map дээр оруулахад Туркийн Анаталягаас баруун хойно орших Yuvarlakçay буюу Дугуй гэх газарт байрлах ресторан, амралт зугаалгын цогцолборын хаягууд гарч ирнэ.

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #149

2022.06.10 | Улаанбаатар хот, Монгол

2022 оны 06 дугаар сарын 1-нд Дагдангийн Анхбаяр нэртэй хэрэглэгчийн хаягаас “Улаанхуаранд ийм нэртэй газар нээгдсэн байна… #гэнээ” гэх тайлбартай усан дээрх рестораны бичлэг оруулсан нь 06 дугаар сарын 10-ны байдлаар 1.4 мянган реакц, 199 сэтгэгдэл авч, 271 удаа цааш түгээсэн байна.

Уг бичлэгийг Монголд биш гэдгийг мэдэхгүй хүн байж болзошгүй тул хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн ЕГӨӨДӨЛ гэх шошгыг танилцуулахын зэрэгцээ бичлэгийн эх сурвалжийг хэрхэн олох аргыг дахин сануулъя.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Бичлэгийн эх сурвалжийг олох: Монголд биш Турк дэх рестораны бичлэг

Уг постын линкийг inVID хэрэглүүрт Video analyses нүдэнд хуулж тавихад видеоны онцлох дүрсүүдийг зураг болгон харуулдаг.

Дараа нь тухайн зургуудаа Google, Yandex, Tineye болон Twitter-т хайх цэсүүдээс сонгож дараад үр дүнг нь хараарай.
Эндээс Google дээрх илэрцүүдийг сонговол Турк дэх Yuvarlakçay Defne буюу Дугуй Дефне гэх нэртэй ресторан гэдгийг мэдэж болно.
Yuvarlakçay Defne гэдэг үгээ Google map дээр оруулахад Туркийн Анаталягаас баруун хойно орших Yuvarlakçay буюу Дугуй гэх газарт байрлах ресторан, амралт зугаалгын цогцолборын хаягууд гарч ирнэ.

Энэ төрлийн мэдээлэл олон нийтэд хор хохирол учруулахгүй байж болох ч ташаа мэдээлэлд итгэгсдийг нэмэгдүүлж болзошгүй. Тиймээс Мета-гийн баримталдаг бодлого дахь “Егөөдөл” гэх шошгыг хэрэглэдэг. Бид бичлэгийн эх сурвалжийг хайх inVID хэрэглүүрийг хэрхэн ашигласан талаараа хуваалцлаа.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document