Тесла & Панасоник хамтарсан литиум зай хураагуурын үйлдвэр Батсүмбэр суманд баригдаж дууслаа гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 05 дугаар сарын 8-ны 14:48 цагт @bazarvaania нэртэй хаягаас Twitter-д дараах агуулгатай мэдээллийг жиргэжээ. Уг жиргээнд “Тесла & Панасоник хамтарсан литиум зай хураагуурын үйлдвэр Батсүмбэр суманд баригдаж дууслаа. Авто зам, төмөр замтай ойр учир Төв аймгийн Батсүмбэрийг сонгожээ” гэсэн байна. 05 дугаар сарын16-ны байдлаар уг жиргээг нийт 129 удаа хуваалцаж, 358 лайк дарж идэвхжүүлжээ.

Баримт шалгалтын үр дүн

2022 оны 05 дугаар сарын 8-ны 14:48 цагт @bazarvaania нэртэй хаягаас Twitter-д дараах агуулгатай мэдээллийг жиргэжээ. Уг жиргээнд “Тесла & Панасоник хамтарсан литиум зай хураагуурын үйлдвэр Батсүмбэр суманд баригдаж дууслаа. Авто зам, төмөр замтай ойр учир Төв аймгийн Батсүмбэрийг сонгожээ” гэсэн байна. 05 дугаар сарын16-ны байдлаар уг жиргээг нийт 129 удаа хуваалцаж, 358 лайк дарж идэвхжүүлжээ.

1. Зурагт харагдаж буй үйлдвэр Nevada муж дахь Tesla-гийн “Gigafactory 1”

📌Зургаар хайх аргаар google image search хийж үзэхэд үйлдвэрийн зураг Монголд биш болох нь харагдана.
📌Тесла компанийн албан ёсны вебсайтад энэ тухай нийтлэгдсэн хамтын ажиллагааны тухай мэдээлэлд “2014 оны 06 дугаар сарын 30-нд Panasonic корпораци болон Тесла Моторс компаниуд АНУ-д батерейны томоохон үйлдвэр болох “Gigafactory 1”-ийг барих хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Хэлэлцээрийн дагуу Тесла газар, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг хариуцах бөгөөд Panasonic цилиндр хэлбэртэй лити-ион үйлдвэрлэж нийлүүлэх ба холбогдох тоног төхөөрөмж, машин механизм болон бусад үйлдвэрлэлийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулалт хийнэ” гэжээ. 📌2017 онд Tesla Невада муж дахь үйлдвэртээ 70 МВт-ын асар том нарны зайн хураагуур бүхий дээвэр суурилуулах болсноо зарлаж байсан. 📌Tesla компанийн “Gigafactory 1” нь Panasonic компанитай хамтран батерейны лити ион, Tesla Energy-гийн эрчим хүч нөөцлөх бүтээгдэхүүн мөн “Model 3” цахилгаан автомашины батерей, жолоодлогын хэсгүүдийг үйлдвэрлэдэг. Харин Буффало хотод байдаг “Gigafactory 2” үйлдвэрт нарны зайн хураагуурын төхөөрөмж үйлдвэрлэдэг бөгөөд усан цахилгаанаар ажилладаг.

2. 2020 онд Tesla Невада муж дахь Gigafactory-доо батерейг дахин боловсруулах байгууламж суурилуулсан

📌Tesla компанийн 2021 оны нөлөөллийн тайланд бичсэнээр, “Манай шинэ үйлдвэрүүд бүгд нарны зайн хавтангаар ажиллах зориулалттай. 2021 оны эцсээр Tesla компани нийт 21,405 кВт-ын хүчин чадалтай нарны хавтанг суурилуулсан бөгөөд ихэнх хувийг Невада, Нью Йорк болон Калифорни дахь Gigafactory үйлдвэрүүдийн дээвэр дээр суурилуулсан байна. 2020 онд Tesla хаягдал болон ашиглалтын хугацаа дууссан батерейг дотооддоо боловсруулах зорилгоор Невада муж дахь Gigafactory-доо батерейг дахин боловсруулах байгууламжийн эхний хэсгийг амжилттай суурилуулсан. Газар дээр нь дахин боловсруулалт хийснээр түүхий эдийг никель, кобальт нийлүүлэгчид рүү шууд шилжүүлэх боломжтой болж байна. 2021 оны эцэс гэхэд энэ байгууламж долоо хоногт 50 гаруй тонн дахин боловсруулсан материал үйлдвэрлэх хүчин чадалтай болсон.” гэжээ.

Нэмэлт тайлбар:

👉Disinformation буюу хуурамч мэдээллийн нэг шинж нь тухайн мэдээг хуурамч гэдгийг нь мэдсээр байж олон нийтийг төөрөгдүүлж, хандалт авах, хошигнох зэрэг зорилгоор түгээдэг ба энэ үзэгдэл цахим орчинд гарсаар байдаг. Тухайн хуурамч мэдээлэл нь олон нийтэд хор хохирол багатай ч мэдсээр байж түгээдэг хандлага нь өөрөө сөрөг нөлөөтэй тул IFCN-ий ёс зүйн кодын дагуу энэ төрлийн мэдээллийг шалгах шаардлагатай байдаг.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document