2023 оны 01 дүгээр сарны 27-нд Tserenkhuu Ishtseden нэртэй хэрэглэгчийн хаягаар “СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Ханиад томууны бүх сиропыг хориглож зах зээлээс яаралтай эргүүлэн татах ХАТУУ ШИЙДВЭР гэгчийг ДЭМБ гаргав Бүх сиропны суурь бүрдэлд онц ноцтой химийн хор илэрчээ!” гэх пост оруулсан нь 5 цагийн дараах байдлаар 1.8 мянган реакц, 328 сэтгэгдэл авч, 3.4 мянга гаруй удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
1. ДЭМБ бүх ханиалганы сиропыг биш 7 улсад илэрсэн 16 ханиалганы сиропыг нэрлэсэн.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ 2023 оны 01 дүгээр сарын 23-нд зарласан анхааруулгадаа өмнө зарласан 3 анхааруулгаа нэгтгэн улс орнуудыг нэрлэсэн бүтээгдэхүүнүүд импортоор орж ирсэн эсэхийг нарийвчлан илрүүлэн устгалд оруулах зөвлөмж гаргасан.
ДЭМБ 2022 оны 10 дугаар сарын 05-нд Гамби улсад илэрсэн 4 төрлийн сироп, 2022 оны 11 дүгээр сарын 6-нд Индонез улсад илэрсэн 8 төрлийн сироп болон 2023 оны 01 дүгээр сарын 11-нд Узбекистан улсаас илэрсэн 2 төрлийн сироп буюу нийт 14 бүтээгдэхүүн хүний биед хортой этилен гликол болон диэтилен гликол гэх 2 бодис агуулж байсныг анхааруулжээ. Уг хоёр бодис нь ууж хэрэглэх хориотой, уусан тохиолдолд хөнөөлтэй бодис юм.
Бид нэр дурдсан сиропуудыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эмийн бүртгэл, мэдээний сангаас хайж үзсэн ба аль ч бүтээгдэхүүн нь Монгол Улсад бүртгэлгүй байна.
2.ДЭМБ-аас нэрлэсэн 14 сиропын англи болон монгол хэл дээрх эмийн нэр, код, үйлдвэрлэсэн хугацаа
Гамби улсад илэрсэн 4 сироп /Доорх 4 сироп бүгд Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн байна/:
- Promethazone oral solution BP/ Прометазон амаар уух уусмал/ ML21-202/ 2021 оны 12 сар
- Kofexmalin baby cough syrup/ Кофексмалин хүүхдийн ханиалганы сироп/ ML21-199/ 2021 оны 12 сар
- Makoff baby cough syrup/ Макофф хүүхдийн ханиалганы сироп/ ML21-203/ 2021 оны 12 сар
- Magrip N cold syrup/ Магрип Н ханиадны сироп/ ML21-198/ 2021 оны 12 сар
Индонез улсад илэрсэн 8 сироп /Доорх 8 сироп бүгд Индонезид үйлдвэрлэгдсэн/:
- Termorex/ Терморекс/ AUG22A06/ 2022 оны 08 сар
- Flurin DMP/ Флурин ДМП/ Бусад мэдээлэл тодорхойгүй
- UNIBEBI Cough syrup/ Юнибэби Ханиалгын сироп/ Бусад мэдээлэл тодорхойгүй
- UNIBEBI Demam Paracetamol Drops/ ЮНИБЭБИ Дэмам Парацетамолын дусаалга/ Бусад мэдээлэл тодорхойгүй
- UNIBEBI DEMAM Paracetamol Syrup/ ЮНИБЭБИ Дэмам Парацетамолын сироп/ Бусад мэдээлэл тодорхойгүй
- Paracetamol drops/ Парацетамолын дусаалга/ Бусад мэдээлэл тодорхойгүй
- Paracetamol syrup/ Парацетамолын сироп/ Бусад мэдээлэл тодорхойгүй
- VIPCOL syrup/ Випкол сироп/ Бусад мэдээлэл тодорхойгүй
Узбекистан улсад илэрсэн 2 сироп /Доорх 2 сироп нь Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн/:
1. Амбронол Ханиалгын сироп
- AMBRONOL Cough Syrup/ АМБРОНОЛ Ханиалгын сироп/ AAS2103/ 2024 оны 08 сар
- AMBRONOL Cough Syrup/ АМБРОНОЛ Ханиалгын сироп/ AAS2202/ 2024 оны 12 сар
- AMBRONOL Cough Syrup/ АМБРОНОЛ Ханиалгын сироп/ AAS2201/ 2024 оны 12 сар
- AMBRONOL Cough Syrup/ АМБРОНОЛ Ханиалгын сироп/ AAS2204/ 2025 оны 03 сар
2. ДОК-1 МАКС Сироп
- DOK-1 MAX Syrup/ ДОК-1 МАКС Сироп/ DXS2104/ 2024 оны 04 сар
- DOK-1 MAX Syrup/ ДОК-1 МАКС Сироп/ P/DXS-H/2101/ 2024 оны 07 сар
- DOK-1 MAX Syrup/ ДОК-1 МАКС Сироп/ DXS2105/ 2024 оны 08 сар
- DOK-1 MAX Syrup/ ДОК-1 МАКС Сироп/ DXS2106/ 2024 оны 04 сар
- DOK-1 MAX Syrup/ ДОК-1 МАКС Сироп/ DXS2107/ 2024 оны 04 сар
- DOK-1 MAX Syrup/ ДОК-1 МАКС Сироп/ DXS2108/ 2024 оны 04 сар
- DOK-1 MAX Syrup/ ДОК-1 МАКС Сироп/ DXS2109/ 2024 оны 04 сар
- DOK-1 MAX Syrup/ ДОК-1 МАКС Сироп/ DXS2201/ 2024 оны 12 сар
- DOK-1 MAX Syrup/ ДОК-1 МАКС Сироп/ DXS2202/ 2024 оны 12 сар
- DOK-1 MAX Syrup/ ДОК-1 МАКС Сироп/ DXS2203/ 2024 оны 12 сар
- DOK-1 MAX Syrup/ ДОК-1 МАКС Сироп/ DXS2205/ 2025 оны 07 сар
- DOK-1 MAX Syrup/ ДОК-1 МАКС Сироп/ DXS2206/ 2025 оны 07 сар
- DOK-1 MAX Syrup/ ДОК-1 МАКС Сироп/ DXS2207/ 2025 оны 07 сар
- DOK-1 MAX Syrup/ ДОК-1 МАКС Сироп/ DXS2208/ 2025 оны 07 сар
- DOK-1 MAX Syrup/ ДОК-1 МАКС Сироп/ DXS2209/ 2025 оны 07 сар
- DOK-1 MAX Syrup/ ДОК-1 МАКС Сироп/ DXSH2201/ 2025 оны 07 сар
- DOK-1 MAX Syrup/ ДОК-1 МАКС Сироп/ DXSH2202/ Хугацаа тодорхойгүй