Давосын чуулганаар Ник Клеггийн хэлсэн үг гэх мэдээлэл #ХУДАЛ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #394

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Давост болсон үеэр Метагийн Олон улсын асуудал хариуцсан ерөнхийлөгч Ник Клегг хэлсэн гэх үгийг байршуулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Ник Клегг ярилцлагын үеэр шалгасан мэдээлэлд дурдсан агуулгаас өөр асуудлуудыг хөндсөн байна.

2023 оны 01 дүгээр сарын 23-нд Purevee Pd нэртэй хэрэглэгчийн нийтэлсэн “Facebook-ийн толгой компани болох Metaverse-ийн ОУ-ын асуудал эрхэлсэн Ерөнхийлөгч Ник Клегг өнгөрсөн 7 хоногт Давост болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр хэлсэн үг” гэх гарчигтай, ярилцлага өгч буй эрийн зургийг хавсаргасан пост 2023 оны 01 дүгээр сарын 23-ны байдлаар 284 реакц, 20 сэтгэгдэл авч, 574 удаа цааш түгээсэн байна.

Пост нь:
“Facebook-ийн толгой компани болох Metaverse-ийн ОУ-ын асуудал эрхэлсэн Ерөнхийлөгч Ник Клегг өнгөрсөн 7 хоногт Давост болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр хэлэхдээ:
Facebook-ийг дэлхий даяар 3 тэрбум орчим хүн хэрэглэж байна. Facebook-ээр дамжуулж терроризм, бэлгийн хүчирхийлэл, садар самуун сурталчлах, залилан, бусдын нэр төрд халдах, гүтгэх, заналхийлэл зэрэг гэмт хэргүүд гарах нь маш их ихэслээ. 18-аас доош насны 3 хүүхэд тутмын 1 нь садар самуунтай холбоотой контентийг санамсаргүй байдлаар үзэж зарим нь хохирогч болж байна. Энэ нь 2020 оноос хойш 64 хувиар өсчээ.
Тийм учраас цаашид тухайн улс орнуудын ард түмнээс сонгогдсон хууль тогтоох байгууллагын баталсан хуулийн дагуу Facebook ажиллана гэдгээ илэрхийллээ. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль батлах процесс Австрали, Британид явагдаж байгааг мөн дурьдлаа” гэсэн байна.

FACTCFHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Facebook, Instagram, WhatsApp платформуудын толгой компани нь Metaverse биш Meta Platforms корпораци юм. Шалгаж буй мэдээлэлдд дурдсан Ник Клегг нь Метагийн Олон улсын асуудал хариуцсан ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

1.Давосын чуулганы үеэр Ник Клегг ярилцлага өгсөн нь үнэн ч шалгаж буй мэдээлэл дэх агуулгыг дурдаагүй.

Постод ашигласан зургийг Google Reverse image search хэрэглүүрээр хайхэд Ник Клеггийн Bloomberg агентлагт өгсөн ярилцлагын илэрц гарч ирлээ. “Мета хувьсан өөрчлөгдөж байна” нэртэй 3 минутын урттай ярилцлагын хэсгийг Bloomberg Technhology Youtube хаягт байршуулсан байна. Ярилцлагаас орчуулвал:
“Сар тутам манай платформуудыг 3.7 тэрбум хэрэглэгч ашиглаж байна. Харин өдөр тутамдаа Facebook-ийг 2 тэрбум, Instagram-ийг 2 тэрбум, WhatsApp-ийг 2 тэрбум хүн тус тус ашигладаг. Технологи л гэхээр бүх зүйл сайн мэт, зөв мэт байдаг хандлага өөрчлөгдөж зарим хүмүүс технологийг эрс эсэргүүцэх болсон учраас тодорхой хэмжээнд зохицуулалт шаардлагатай болж байна. Технологи сайн ч биш, муу ч биш учраас үүсээд буй нөхцөл байдлын голыг олох нь чухал. Цахим орчинд хувийн мэдээллийн нууцлал, контентын стандарт, дата баазын шилжүүлэг, сонгуулийн үеийн ажиллах зарчим гээд олон анхаарууштай асуудлууд байна. Энэ бүхнийг мэдээж технологийнхон, инженерүүд шийдэх боломжгүй учир сонгочдыг төлөөлөн гарч ирсэн хууль тогтоогчид ажлаа хийх ёстой. Европын орнуудад энэ ажил урагштай явж буй ч, АНУ-д харьцангуй удаашралтай байна. Брюссель, Австрали, Лондонд ч гэсэн тодорхой хэмжээнд хуулийн зохицуулалт байх ёстой гэх үзэл хандлага тархах болжээ. Эдгээр хуулийн зохицуулалтуудын зарим нь муу болж, цаг хугацааны эрхэнд үгүй болох байх. Харин утга учиртай, зөв хуулийн зохицуулалтууд нь олон жил оршин тогтнох байх” гэсэн байна.

Шалгаж буй мэдээлэл дэх гүтгэх, доромжлох, садар самуун зэрэг асуудлыг дурдаагүй байх бөгөөд хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдал, дата бааз, сонгуулийн үеийн үйл ажиллагаа, технологийн шилжилт зэрэг асуудлуудыг түлхүү хөнджээ. Bloomberg агентлагийн вэбсайтад байршуулсан ярилцлагын бүтэн бичлэгт ч шалгаж буй мэдээлэлд агуулсантай ижил мэдээллийг дурдаагүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document