Бэрх хот биш тосгон гэх мэдээлэл төөрөглүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 07 дугаар сарын 25-ны 16:08 цагт Unurtsetseg Naran нэртэй хэрэглэгчийн хаягаас “Оюука миний хөгшөөн одоо болио, наад тэнэглэлээ. Нэртэйгээр нь улс болгочихооч” гэсэн тайлбартай “Бэрх хот” гэх хаягтай самбарын зургийг постолсоныг нь нэг цагийн дараа 1.3 мянган реакц, 319 сэтгэгдэл авч, 83 удаа цааш түгээсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

2022 оны 07 дугаар сарын 25-ны 16:08 цагт Unurtsetseg Naran нэртэй хэрэглэгчийн хаягаас “Оюука миний хөгшөөн одоо болио, наад тэнэглэлээ. Нэртэйгээр нь улс болгочихооч” гэсэн тайлбартай “Бэрх хот” гэх хаягтай самбарын зургийг постолсоныг нь нэг цагийн дараа 1.3 мянган реакц, 319 сэтгэгдэл авч, 83 удаа цааш түгээсэн байна.

1. 1994 онд УИХ-ын тогтоолоор Бэрх тосгоныг “хот” болгожээ

📌1994 оны 7-р сарын 4-ний өдрийн УИХ-ын “Зарим тосгоныг хотод тооцох тухай” 58 дугаар тогтоолоор “Өвөрхангай аймгийн Хархорин, Сэлэнгэ аймгийн Хөтөл, Хэнтий аймгийн Бэрх, Хэрлэн тосгоныг тус тус хотод тооцсугай” гэж заагаад тус оны 7 дугаар сарын 7-ноос эхлэн дагаж мөрдөхөөр болжээ.
📌Энэхүү тогтоолыг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг буюу “Улсын болон тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засаг, нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг нь харгалзан шаардлагатай гэж үзвэл тосгоныг хотод тооцох асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэдэг заалтыг үндэслэн гаргасан байна.

2. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд “хот нь 15 мянгаас доошгүй оршин суугчтай байх”-ыг заасан

✅1993 оны 12-р сарын 20-ны өдөр УИХ-аар батлагдсан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1-д
📌“Хот нь 15000-аас доошгүй оршин суугчтай, тэдгээрийн дийлэнх хувь нь голлон үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг, хот бүрдүүлэгч дэд бүтэц хөгжсөн, өөрийн удирдлага бүхий төвлөрсөн суурин газар мөн” гэж заасан.
Харин тосгоныг уг хуулийн 3.2-т,
📌“Тосгон нь 500-15000 оршин суугчтай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлал, амралт, сувилал, тээвэр, худалдаа зэрэг салбарын аль нэг хөгжсөн, өөрийн удирдлага бүхий суурин газар мөн” гэж тодорхойлжээ.

3. Бэрх хот нь 2021 оны байдлаар 2,377 хүн амтай байжээ

📌Үндэсний статистикийн хорооны 1212.mn мэдээллийн сангаас шүүж үзэхэд Хэнтий аймгийн Батноров сумын 7-р баг Бэрх нь 2019 онд 2,282 хүн амтай, 2020 онд 2,394 болж, 2021 онд 2,377 хүн амтай гэж бүртгэгджээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document