2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Хэсэг уулчид Гималайн цаст ууланд буй даяанчтай таарчээ” гэх тайлбартай богино бичлэг олон фэйсбүүк хуудсаар түгэн өндөр хандалт аваад байна (энд, энд бас энд). Бичлэгт нэгэн хүн ууланд цасан шуургатай өдөр бясалгаж буй харагдана.
FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Бид шалгаж буй бичлэгийн дээд хэсэгт байрлах Kaulantak Peeth гэх нэрээр хайхад нэгэн бясалгалчийн албан ёсны инстаграм, фейсбүүк хуудас болон kaulantakpeeth.net гэх вэбсайт гарч ирсэн.
Дээрх зурагт харагдаж байгаачлан 2024 оны 02-р сарын 20-ны өдөр шалгаж буй бичлэгийн эх хувилбарыг уг бясалгагч албан ёсны хаягтаа “Гималайн Сидда йогч – Ишапутра” гэх тайлбартайгаар нийтэлжээ. Үүнтэй төстэй ойд, өндөр ууланд бясалгал хийж буй бичлэгүүдийг фейсбүүк хуудас, инстаграм хаяг болон Youtube хуудаснаас нь харах боломжтой.
Иймд шалгаж буй бичлэг нь тайлбарласан шиг “хэсэг уулчид даяанчтай таарсан” биш харин энэ бясалгагчийн өөрийн бичлэг бөгөөд тэрээр янз бүрийн орчинд өөрийн бясалгалын бичлэгийг нийтэлдэг байна.