Facebook, Instagram дахь хаяг, пэйж, группийн админуудад зориулав

Баримт шалгалтын тайланд гомдол гаргах буюу Appeal хийх заавар

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Мета компани Хөндлөнгийн баримт шалгах төвүүдийн шалгаж рэйтэлсэн мэдээллийг Facebook болон Instagram орчинд түгээхэд хандалтыг бууруулах арга хэмжээ авч, мэдээлдэг.

Баримт шалгалтын үр дүн

Хэрэв таны хөтөлдөг пэйж, групп, хувийн хаягт тэмдэглэгээ зүүсэн бол Appeal хийх буюу зарга мэдүүлэх боломжтой.

Mongolian Fact Checking Center цахим орчинд түгэж буй эргэлзээтэй мэдээлэлд баримтын шалгалт хийж, үнэн бодит байдлыг хүргэх, хуурамч, ташаа мэдээллээс урьдчилан сэргийлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.

Өнгөрсөн жил Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах түнш байгууллага болсноор шалгаж, үнэлгээ өгсөн мэдээлэлдээ тэмдэглэгээ зүүж /рэйт хийж/, шэйрлэж идэвхжүүлсэн тохиолдол бүрт мэдэгдэл хүргүүлдэг болсон. Энэ нь хуурамч, ташаа мэдээллийг бууруулах, мэдээллийн боловсролтой хэрэглэгчийг олон болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Мета компани Хөндлөнгийн баримт шалгах төвүүдийн шалгаж рэйтэлсэн мэдээллийг Facebook болон Instagram орчинд түгээхэд хандалтыг бууруулах арга хэмжээ авч, мэдээлдэг.

Хэрэв таны хөтөлдөг пэйж, групп, хувийн хаягт тэмдэглэгээ зүүсэн бол Appeal хийх буюу зарга мэдүүлэх боломжтой.

Appeal хийхэд анхаарах зүйл:

1. Шууд рэйтлүүлсэн буюу тухайн мэдээллийг анх оруулсан хаягаас л зарга мэдүүлэх боломжтой.

2. Рэйтлүүлснээс хойш 7 хоног дотор багтаж appeal хийх боломжтой. Үүнээс хугацаа хэтэрвэл зарга үүсгэх боломжгүй.

3. Рэйтлүүлсэн мэдээллээ устгавал залруулах боломжгүй.

Та appeal хийх буюу зарга мэдүүлэхдээ баримт шалгалтыг буруу хийсэн гэх үндэслэлээ, түгээсэн мэдээллээ үнэн бодит болохыг баталсан баримт зэргийг хавсаргах шаардлагатай.

Appeal хийх зааврыг дараах зургаас харна уу.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document