Тоо таасан эхний 400 хүнд 5 сая төгрөг өгнө гэх мэдээлэл хандалт өндөр байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #455

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Д.Одзаяагийн хийсэн лайвыг “Зураг дээрх тоог таасан эхний 400 хүнд ₮5,000,000 бэлнээр хандивлах болно” гэсэн тайлбартай дахин постолжээ.

Баримт шалгалтын үр дүн

Пэйжийг 2023 оны 02 сарын 12-ны өдөр нээсэн, 74 дагагчтай болсон байна. Харин Д.Одзаяагийн албан ёсны хаяг нь 2016 оны 03 дугаар сарын 20-нд нээсэн, 467 мянган дагагчтай. Түүний өмнө нь хийж байсан лайвыг хуурамч пэйжээр дахин постолжээ.

2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 15:21 цагт “Одзаяа Дэрэнчимэд” нэртэй пэйжид “Зураг дээрх тоог таасан эхний 400 хүнд ₮5,000,000 бэлнээр хандивлах болно! Зөв.” гэсэн тайлбартай Д.Одзаяагийн хийсэн лайвыг оруулсан байна. Уг лайвыг 03 дугаар сарын 07-ны байдлаар 581 реакц, 8,600 гаруй сэтгэгдэл үлдээж, 2,800 гаруй удаа цааш хуваалцсан байна.

Сэтгэгдэл хэсэгт “Баярлалаа, битгий мартаарай:  лайк ба сэтгэгдэл, энэ шууд үйл явдлыг одоо 15 бүлэгт хуваалцаарай, Миний шоу дуусахаас өмнө”  гэж оруулсан байна. 

FACTCHECK: Дараах байдлаар мэдээллийг нягтлаарай

Хаягийг нягтлах: 

Шалгаж буй мэдээллийг оруулсан “𝓞𝓭𝔃𝓪𝔂𝓪 𝓓𝓮𝓻𝓮𝓶𝓬𝓱𝓲𝓶𝓮𝓭“ гэх пэйжийн нэр дээр дарж ороод хуваалцсан, постолсон мэдээллүүд, дагагчдын тоо, дундын найз, танилцуулга зэргийг нь шалгаж үзээрэй.

Ингэхэд 2023 оны 02 сарын 12-ны өдөр нээсэн, 74 дагагчтай болсон байна. Пэйжийн тайлбар, танилцуулга, эргэж холбоо барих мэдээлэл зэргийг оруулаагүй нь албан ёсны үйл ажиллагаа явуулдаг байх боломжгүйг харуулж байна. Мөн тоог зөв таасан 400 хүнд 5 сая төгрөг бэлэглэх нь ямар учир шалтгаантай болох, яаж түүнийгээ шалгаруулж, өгөх зэрэг мэдээлэл байхгүй зэрэг нь боломжгүй зүйл гэдгийг харуулж байна. Эдгээрээс та хуурамч хаяг гэдгийг мэдэж болно.

Харин “Odzaya Derenchimed” гэх нэрээр хайж үзэхэд 2016 оны 03 дугаар сарын 20-нд нээсэн, “МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч, Бэлэг нэвтрүүлгийн санаачлагч Д.Одзаяагийн албан ёсны цор ганц хуудас” гэсэн тайлбартай, 467 мянган дагагчтай пэйж гарч ирж байна. 

Энэ албан ёсны пэйж дээрээ 2022 оны 12 сарын 21-ний өдөр  “Ойрд уулзсангүй, унтаагүй бол ороод ирээрэй за манайхаан Гэртээ-гийнхэнтэйгээ хамт нэг гэр бүлд канад гацуур чимэглэлтэй нь бэлэглэе ээ” гэсэн тайлбартай шинэ жилийн баяраар гацуур мод бэлэглэх тухай лайв хийсэн байна.

Энэхүү лайвыг шалгаж буй мэдээлэлд “Зураг дээрх тоог таасан эхний 400 хүнд ₮5,000,000 бэлнээр хандивлах болно! Зөв” гэх тайлбартайгаар хуурамч хаягаас дахин тоглуулж ашигласан байна. 

Хуурамч мэдээллийг идэвхжүүлснээр хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй

Шалгаж буй мэдээллийг дээрх аргаар хуурамч болохыг мэдэхээсээ өмнө болзол ёсоор 15-аас дээш группэд шэйрлэж, эсвэл сэтгэгдэл хэсэгт байршуулсан линкээр орж хувийн мэдээллээ үлдээсэн бол та хаягийнхаа нууц үгийг сольж, хоёрдогч эх үүсвэрээс холбогдоход заавал зөвшөөрөл авах тохиргоог хийх хэрэгтэй. Учир нь таны хувийн мэдээллийг ашиглан, цахим луйврын хохирогч болгох эрсдэлтэй алхамыг хийсэн байна. Түүнчлэн чатаар таны мэдээллийг авахыг хүссэн, эсвэл линк өгч, бүртгэл хийх заавар зэргийг явуулсан зэрэгт хариу өгсөн бол мөн хувийн мэдээллээ алдах эрсдэлд оржээ. 

Тиймээс Facebook-ийн зааврын дагуу энэ төрлийн постыг мэдээлж сураарай. Эх сурвалж хэсэгт оруулсан линкээр заавартай танилцах боломжтой. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document