Адууны арьсан гутал 75,000 төгрөг болж хямдарлаа гэх мэдээлэл #ХУДАЛ

Пост оруулсан хаяг дээр дарж ороод хэзээ нээсэн, хаяг, холбоо барих танилцуулга байгаа эсэх, юу постолдог, хэдэн дагагч, найзтай, тэдгээрээс дундын найзтай эсэх, зураг нь бодит уу гэх зэргээр шалгаад үзээрэй.
Шинэ жилийн ком сет 19,000 төгрөг болж хямдарлаа гэх мэдээлэл #ХУДАЛ

“Cherry shop” нэртэй пэйжид “Шинэ жилийн ком сет Үнэ: 19000₮. 80% Хямдарлаа” гэх тайлбартай олон төрлийн аяга, тавагны цуглуулгын зургийг хавсаргасан пост оруулсан нь 12 дугаар сарын 25-ны байдлаар 253 реакц, 378 сэтгэгдэл авч, 1.7 мянга гаруй удаа цааш түгээсэн байна.