Шинэ жилийн ком сет 19,000 төгрөг болж хямдарлаа гэх мэдээлэл #ХУДАЛ

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Cherry shop” нэртэй пэйжид “Шинэ жилийн ком сет  Үнэ: 19000₮. 80% Хямдарлаа” гэх тайлбартай олон төрлийн аяга, тавагны цуглуулгын зургийг хавсаргасан пост оруулсан нь 12 дугаар сарын 25-ны байдлаар 253 реакц, 378 сэтгэгдэл авч, 1.7 мянга гаруй удаа цааш түгээсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Итгэмээргүй хямд үнэ, эсвэл үнэгүй тараах бэлэг, азтан боллоо гэх мэдээллүүдийг нягталж, үнэн бодит байдлыг мэддэг байгаарай. 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #365

2022.12.25 | Улаанбаатар хот, Монгол

2022 оны 12 дугаар сарын 24-нд “Cherry shop” нэртэй пэйжид “Шинэ жилийн ком сет  Үнэ: 19000₮. 80% Хямдарлаа” гэх тайлбартай олон төрлийн аяга, тавагны цуглуулгын зургийг хавсаргасан пост оруулсан нь 12 дугаар сарын 25-ны байдлаар 253 реакц, 378 сэтгэгдэл авч, 1.7 мянга гаруй удаа цааш түгээсэн байна. 

Уг постод “Үнийн хөөрөгдөлийн эсрэг бодит хямдрал. Хагарахгүй зураг арилахгүй зузаан шаазан үйлдвэрийн үнээр хямдралтай худалдаалж байна. 5 дээш группт шэйрлээд аваарай. Биднийг дэмжээд Soul vibe 👍Дараад Cute shop 👍дараад шууд 19000₮ болж хямдарч байгаа шүү. Хүргэлттэй, хөдөө орон нутаг унаанд тавиулна. Сонголт маш их байгаа тул та өөрөө ирж үзээд худалдан авалтаа хийнэ үү!!! Урьдчилгаа мөнгө авдаггүй!!” гэсэн тайлбар оруулж, олон улсын худалдааны сайтуудад оруулсан зургуудыг ашиглажээ. 

Итгэмээргүй хямд үнэ, эсвэл үнэгүй тараах бэлэг, азтан боллоо гэх мэдээллүүдийг нягталж, үнэн бодит байдлыг мэддэг байгаарай.

FACT CHECK: Дараах байдлаар шалгаж сураарай.

Пост оруулсан хаяг, агуулгыг нягтлах

Пост оруулсан хаяг дээр дарж ороод хэзээ нээсэн, хаяг, холбоо барих танилцуулга байгаа эсэх, юу постолдог, хэдэн дагагч, найзтай, тэдгээрээс дундын найзтай эсэх, зураг нь бодит уу гэх зэргээр шалгаад үзээрэй. 

Энэ пэйжийг 2022 оны 11 дүгээр сарын 6-нд нээсэн, хаяг, холбоо барих дугааргүй байна. Гурван пост оруулсан нь шалгаж буй мэдээллээс гадна цаа бугын арьсан гутал 59-89 мянга болж хямдарсан тухай, мөн гүүр зургаар сонгосон ноосон цамцыг лайк дарсан хүн бүрд бэлэглэнэ гэх утгатай байна. Мөн 5-аас дээш группэд шэйрлэж, лайк дараад хямдралтай үнээр авах боломжтой гэсэн боловч, хаанаас, хэрхэн авах тухай мэдээлэл нь байхгүй.

Зургаар хайх

Хямдруулж зарах бараануудын зургийг Google Lens-д оруулж хайхад хаана, ямар үнээр зарагдаж байгаа тухай мэдээллүүд гарч ирнэ. Жишээ болгож эхний тод зургийг хайхад alibaba.com худалдааны сайтад 49-өөс доош хэмжээгээр авахад $82.99 буюу 285,402 төгрөг, 50-аас дээш хэмжээгээр авахад $79.98 буюу 275,051 төгрөг гэх мэт үнэтэй байна. 

Мөн цайны сэтийн зургаар хайхад amazon.com худалдааны сайтад $35.99 буюу 123,769 төгрөг байна.

/ам.долларыг 12 дугаар сарын 25-ны өдрийн  Монголбанкны зарласан ханш болох 3439 төгрөгөөр тооцов/

Хуурамч мэдээллийг идэвхжүүлснээр хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй

Шалгаж буй мэдээллийг дээрх аргаар хуурамч болохыг мэдэхээсээ өмнө болзол ёсоор 5-аас дээш группэд шэйрлэж, эсвэл сэтгэгдэл хэсэгт худалдан авахыг хүсэж дугаараа үлдээсэн бол та хаягийнхаа нууц үгийг сольж, хоёрдогч эх үүсвэрээс холбогдоход заавал зөвшөөрөл авах тохиргоог хийх хэрэгтэй. Учир нь таны хувийн мэдээллийг ашиглан, цахим луйврын хохирогч болгох эрсдэлтэй алхамыг хийсэн байна. Түүнчлэн чатаар таны мэдээллийг авахыг хүссэн, эсвэл линк өгч, бүртгэл хийх заавар зэргийг явуулсан зэрэгт хариу өгсөн бол мөн хувийн мэдээллээ алдах эрсдэлд оржээ. Тиймээс Facebook-ийн зааврын дагуу энэ төрлийн постыг мэдээлж сураарай. Эх сурвалж хэсэгт оруулсан линкээр заавартай танилцах боломжтой.

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document