Адууны арьсан гутал 75,000 төгрөг болж хямдарлаа гэх мэдээлэл #ХУДАЛ

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Pink shop” нэртэй пэйжид Адууны арьсан гутал Үнэ: 75.000₮. 70% Хямдарлаа” гэх тайлбартай олон төрлийн аяга, тавгийн цуглуулгын зургийг хавсаргасан пост оруулсан нь 12 дугаар сарын 25-ны байдлаар 724 реакц, 1 мянга гаруй сэтгэгдэл авч, 4.2 мянга гаруй удаа цааш түгээсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Итгэмээргүй хямд үнэ, эсвэл үнэгүй тараах бэлэг, азтан боллоо гэх мэдээллүүдийг нягталж, үнэн бодит байдлыг мэддэг байгаарай. 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #366

2022.12.25 | Улаанбаатар хот, Монгол

2022 оны 12 дугаар сарын 11-нд “Pink shop” нэртэй пэйжид Адууны арьсан гутал Үнэ: 75.000₮. 70% Хямдарлаа” гэх тайлбартай олон төрлийн аяга, тавгийн цуглуулгын зургийг хавсаргасан пост оруулсан нь 12 дугаар сарын 25-ны байдлаар 724 реакц, 1 мянга гаруй сэтгэгдэл авч, 4.2 мянга гаруй удаа цааш түгээсэн байна. 

Уг постод “Адууны арьсан гутал Үнэ: 75.000₮. 70% Хямдарлаа. Үнийн хөөрөгдөлийн эсрэг бодит хямдрал. Битүү нэхий дотортой хөнгөн дулаан чанартай гуталаа бид өөрсдөө Хийж үйлдвэрийн үнээр хямдралтай худалдаалж байна. 5 дээш группт шэйрлээд аваарай. Биднийг дэмжээд Soul vibe 👍Дараад Cherry shopдараад шууд 75.000₮ болж хямдарч байгаа шүү. Хүргэлттэй, хөдөө орон нутаг унаанд тавиулна. Размер сонголт маш их байгаа тул та өөрөө ирж үзээд худалдан авалтаа хийнэ үү!!! Урьдчилгаа мөнгө авдаггүй” гэсэн тайлбар оруулж, өвлийн гутлын зургуудыг ашиглажээ. 

Итгэмээргүй хямд үнэ, эсвэл үнэгүй тараах бэлэг, азтан боллоо гэх мэдээллүүдийг нягталж, үнэн бодит байдлыг мэддэг байгаарай. 

FACT CHECK: Дараах байдлаар шалгаж сураарай.

Пост оруулсан хаяг, агуулгыг нягтлах

Пост оруулсан хаяг дээр дарж ороод хэзээ нээсэн, хаяг, холбоо барих танилцуулга байгаа эсэх, юу постолдог, хэдэн дагагч, найзтай, тэдгээрээс дундын найзтай эсэх, зураг нь бодит уу гэх зэргээр шалгаад үзээрэй. 

Энэ пэйжийг 2022 оны 07 дугаар сарын 22-нд нээсэн, хаяг, холбоо барих дугааргүй байна. Оруулсан постууд нь шэйрлээд хямдралтай үнээр авах нөхцөлтэй барааны зургууд, мөн азтан болоод авах мөнгөний зураг, түүнчлэн лайк дараад бэлэг авах гэх мэт хялбар аргаар мөнгөтэй болох, зах зээлийн үнээс хямд бараа авах гэх мэтээр хуурамч мэдээлэл оруулсан байна. Мөн 5-аас дээш группэдд шэйрлэж, лайк дараад хямдралтай үнээр авах боломжтой гэсэн боловч, хаанаас, хэрхэн авах тухай мэдээлэл нь байхгүй.

Зургаар хайх

Хямдруулж зарах бараануудын зургийг Google Lens-д оруулж хайхад хаана, ямар үнээр зарагдаж байгаа тухай мэдээллүүд гарч ирнэ. Жишээ нь, бор арьсан гутлын зургийг хайхад Якутын elley.ru худалдааны сайтад 13,700 буюу ойролцоогоор 676,369 төгрөгийн үнэтэй байна. 

Мөн хар өнгийн гутлыг 2021 онд 450,000 төгрөгөөр худаалах тухай зар гарч ирж байна. /рублийг 12 дугаар сарын 25-ны өдрийн  Монголбанкны зарласан ханш болох 49.37 төгрөгөөр тооцов/

Хуурамч мэдээллийг идэвхжүүлснээр хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй

Шалгаж буй мэдээллийг дээрх аргаар хуурамч болохыг мэдэхээсээ өмнө болзол ёсоор 5-аас дээш группэд шэйрлэж, эсвэл сэтгэгдэл хэсэгт худалдан авахыг хүсэж дугаараа үлдээсэн бол та хаягийнхаа нууц үгийг сольж, хоёрдогч эх үүсвэрээс холбогдоход заавал зөвшөөрөл авах тохиргоог хийх хэрэгтэй. Учир нь таны хувийн мэдээллийг авах боломж олгож, цахим луйврын хохирогч болгох эрсдэлтэй алхамыг хийсэн байна. Түүнчлэн чатаар таны мэдээллийг авахыг хүссэн, эсвэл линк өгч, бүртгэл хийх заавар зэргийг явуулсан зэрэгт хариу өгсөн бол мөн хувийн мэдээллээ алдах эрсдэлд оржээ гэсэн үг.  

Тиймээс Facebook-ийн зааврын дагуу энэ төрлийн постыг мэдээлж сураарай. Эх сурвалж хэсэгт оруулсан линкээр заавартай танилцах боломжтой. 

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document